Вашингтоны Их сургуулийн ген судлалын доктор Алан Кван, зураач, судлаач Николай Лэммийн хамт хүний царай төрх цаашид хэрхэн өөрчлөгдөх төлөвийг гаргажээ. Ирээдүйн хүний төрх байдал нь генийн инженерчлэлийн хувьсал, хүнс хоолноос ихээхэн хамаарч өөрчлөгдөх гэнэ. Амьдралын нөхцөл хүний дүр төрхөд нөлөөлдөг байна. Кваны онолоор бол зуун мянган жилийн дараа гэхэд нарны аймагт хүнийг хэдийнээ колонийн аргаар хувилдаг болчихсон байх гэнэ. Хамгийн сонин нь өмнөх өвөг дээдсээсээ ер бусын том нүдээрээ ялгагдах юм байна. Ийм болохоороо ч тэр үү, шөнө, гэрэл муутайд маш сайн хардаг болох аж. Харьцангуй бүдүүрч, озоны давхарга нимгэрсээр байгаагаас болоод арьс нь ультра ягаан гэрлээс хамгаалах чадвартай болох гэнэ.
Хамгийн сонирхолтой нь хөгжил, технологийн ачаар эцэг эхчүүд хүүхдийнхээ нүд, үсний өнгийг захиалах боломжтой болох юм байна. Кваны энэ судалгааны үндсэн дээр зураач Лэмм хүн тодорхой хугацааны дараа ямар болохыг төсөөлөн зурсан нь энэ.