Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмдөө бүрэн өмсч байхыг хуульчиллаа

АНУ-ын Нью-Жерси мужид өмдөө зөвшөөрөгдсөн хэмжээнээс доогуур өмсөх буюу бүсэлхийнээс доош хэсгээ ил гаргасан тохиолдолд хууль зөрчсөнд тооцохоор болжээ. АНУ-ын өсвөр үеийнхэн, залуусын дунд өмдөө шувтрах шахам хэмжээнд өмсөх моод хаа сайгүй дэлгэрээд байгаа нь тус улсад аялахаар ирсэн жуулчдад гаж сонин харагдаж, энэ тухай цөөнгүй удаа санал гомдол гаргасны дараа ийнхүү хууль гаргасан байна. Хуульд зааснаар өгзөгнөөс доош гурван инч буюу 7,6 см-ээс илүү хэсгийг ил гаргаж болохгүй ажээ.  Хууль зөрчигчид эхний удаад бол 25-100 ам.доллар, давтан үйлдвэл 200 ам.доллараар торгох гэнэ.
Өмдийг ингэж өмсдөг моод АНУ-ын шоронд анх дэлгэрсэн гэдэг. Хоригдлуудыг тэлээ зүүхийг хориглодог байснаас өмд нь байнга шувтардаг байсныг өдгөө хип хопчид болон Жастин Бибер зэрэг залуу одод дуурайснаар сүүлийн үед өсвөр үеийнхэн дунд маш түгээмэл болоод байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан