Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Монгол ВУНДЕРКИНДҮҮД тодорлоо
Хүн төрөлхтөнд 125 жилийн турш газарзүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг хүргэхдээ байгальд ээлтэй хөгжлийн үзэл санааг түгээсээр ирсэн, хэвлэл мэдээллийн дэлхийн брэнд National Geographic Society буюу Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхлээд хагас жил болж байна. Тус байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хүний хөгжил, шинжлэх ухааны нээлт, байгаль, газарзүйд чиглэсэн ашгийн бус зорилтот олон хөтөлбөр зүй ёсоор багтдаг. Түүний нэг жишээ нь монгол хүүхдийн оюуны чадамж, мэдлэгийг дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгож буй “Монгол Вундеркинд-2013” олимпиад юм.
Монголд анх удаа зохион байгуулсан энэхүү олимпиадад Улаанбаатар хотоос гадна Налайх, Багануур зэрэг захын дүүрэг, мөн Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн улсын болоод хувийн сургуулийн сурагчид оюун ухаанаа сорилоо. Олимпиадын 1-р шатанд 360 гаруй сурагч газарзүйн өргөн хүрээний асуултуудад англи, монгол хэлээр бичгийн шалгалт өгч, дараагийн шатанд 120 сурагч өрсөлдсөн юм. Хоёрдугаар шат мөн л бичгийн шалгалт хэлбэрээр явагдаж шилдэг 50 сурагчийг тодруулсан бол 3, 4-р даваа телевизийн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр NTV телевизээр олон нийтэд хүрсэн. Ийнхүү ирэх сард ОХУ-ын Санкт Петербург хотод болох Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг Сант сургуулийн 11-ийн “Б” ангийн сурагч Ганболдын Төрболд, Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-ийн “С” ангийн сурагч Уламбаярын Баярбат, Сант сургуулийн 10-ийн “Б” ангийн сурагч Лхагвасүрэнгийн Амарболд нар гардлаа. Алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон хүүхдүүд “National Geographic Монгол” сэтгүүлийг 2 жил, 3 жил болон насан турш үнэгүй захиалан унших эрх, Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрх, эцэг эхийнхээ хамт Хөвсгөл болон Өмнөговь аймагт аялах нислэгийн тийз зэрэг сонирхолтой шагнал урамшуулал хүртсэн.
Сурагчдын газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль, газарзүйн шинжлэх ухааны сургалтын агуулга, хэлбэрийг баяжуулах, энэ чиглэлээр цаашид шимтэн суралцах, мэргэжил эзэмших сурагчдын хүсэл сонирхлыг дэмжих, эх дэлхийгээ хайрлах хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү олимпиадыг National Geographic Монгол төсөл, National Geographic Kids Монгол сэтгүүлээс санаачлан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, БШУЯ, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл Технологийн сургууль, PC Mall болон NTV телевизтэй хамтран зохион байгуулсан юм.
Газарзүй, танин мэдэхүйн “Монгол Вундеркинд 2013” олимпиадын ялагчидтай уулзлаа.
Сурв: “Монгол Вундеркинд -2013” олимпиадын аварга маань газарзүйн шинжлэх ухаанаас улбаатай маш сонирхолтой мэргэжил сонгожээ. Яагаад геополитикч болохоор шийдэв?
-Аав минь олон улсын хуульч мэргэжилтэй учраас би багаасаа дэлхийн улс орнуудын тухай ааваасаа сонсч, өөрөө уншиж мэдэж, олон улс судлалыг сонирхох болсон. Геополитикийн ухаан Дэлхийн улс орнуудын улс төрийн шийдвэр болон хэтийн төлөвийг газарзүйн шинжлэх ухааны хүрээнд тайлбарладаг. Түүх, нийгэм, газарзүйн хичээлд илүү сонирхолтой учраас энэ мэргэжлийг сонгоод байна.
Сурв: Өнөөдөр шийдвэрээ хэрхэн гаргах, өөрийгөө хэрхэн боловсруулж байгаагаас ирээдүйн амжилт шалтгаалдаг. Өөрийгөө хэр бэлдэж байна?
-Одоо сургуулиа төгсөөд Канадад сурахаар төлөвлөж байна. Тэндхийн коллежэд сурахын тулд ахлах сургуулийн төгсөх шалгалтыг нь өгсөн байх шаардлагатай. Тэр шалгалтаа өгөөд байна. Канадын ахлах сургуульд сурч төгсөөд хүссэн мэргэжлээрээ коллеж, их сургуульд сурна даа.
Сурв: Газарзүйн шинжлэх ухаан геополитикч болоход чинь ямар нөлөө үзүүлэх вэ?
-Геополитикийн гол суурь нь газарзүйн шинжлэх ухаан юм.
Сурв: Ирээдүйн геополитикчийн нүдээр өнөөдрийг харвал?
-Дэлхий дахины хувьд маргаантай бүс нутгууд байсаар байна. Сири улс, Европын хямрал, шашны мөргөлдөөн гэх зэрэг олон асуудлууд байгаа. Манай орны хувьд бол төмөр зам, ашигт малтмалын орд зэрэг асуудлууд бий. Гэвч геополитикч бол асуудлыг шийддэг мэргэжил учир асуудал байвал ажилтай л гэсэн үг. Би ирээдүйд геополитикийн тулгамдсан асуудлуудыг шийдэж хэтийн төлөвийг тодорхойлоход хувь нэмрээ оруулах хүн болно.
Сурв: Чухам яагаад цахилгааны инженер мэргэжлийг эзэмшихээр сонгосон юм бэ?
-Бидний амьдрал өдрөөс өдөрт цахилгаан, эрчим хүчнээс улам их хамаарсаар байгаа учраас амьдралд ойрхон санагдаж цахилгааны инженер болохоор шийдсэн. Бага байхад цахилгаан эрчим хүч гэдэг нэг л нууц гэхдээ амьдралд маш чухал зүйл санагддаг байсан, тэгээд сонирхолтой болсон.
Сурв: Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд одооноос өөрийгөө хэрхэн бэлтгэж байна даа?
-Миний зорьж байгаа мэргэжлийг эзэмшихэд хэрэгтэй физик, хими, тооны хичээлдээ илүү шамдан суралцаж байгаа.
Сурв: Хичээлээсээ гадуур ирээдүйн мэргэжилтэйгээ холбоотой ном уншиж, кино үзэх бас хэрэгтэй биз?
-Тэгэлгүй яахав. Физик, танин мэдэхүйн янз бүрийн сонирхолтой номнууд уншиж, цахилгаан болон магнетизмын талаар танин мэдэхүйн баримтат кино үздэг дээ.
Сурв: Цахилгааныг хэрхэн хэмнэснээр бидний амьдралд ямар өөрчлөлт гарна гэж чи боддог вэ?
-Цахилгааныг хэмнэснээр цахилгаан гаргаж авахын тулд ашиглагддаг сэргээгдэхгүй эрчим хүчний нөөцийг хэмнэнэ. Ингэснээр байгаль орчинд үзүүлэх хүмүүсийн хор уршиг багасна гэж боддог.
Сурв: Цахилгаан эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжлийг өөрийнхөөрөө тодорхорхойлбол?
-Хүмүүсийн эрчим хүчний хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж, энэхүү хэрэгцээ нэмэгдэх хурдац нь миний сонгосон мэргэжлийн хөгжлийг тодорхойлно гэж бодож байна.
Сурв: Энэ салбарт ажиллахдаа юуг эн тэргүүнд хийж бүтээе гэж бодож байна?
-Дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, цаг уурын дулаарлын томоохон шалтгаан нь үл сэргээгдэх эрчим хүч буюу карбон, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт бүхий эрчим хүчний үйлдвэрлэл болоод байна. Сэргээгдэх эрчим хүчний нөөцөнд тулгуурласан цахилгааны инженерчлэлийн чиглэлээр ажиллана гэж бодож байна.
Сурв: Өнгөрснийг дүгнэж ирээдүйг тольдох түүхч мэргэжлийг яагаад эзэмшихээр шийдсэн юм бэ?
-Миний анх уншсан ном түүхийн ном байлаа. Энэ нь миний түүхийн мэдлэгийн суурь болсон. Түүхийг сонирхоно гэдэг бол ерөөсөө л хүн гэдэг амьтныг сонирхох сонирхол гэж би ойлгож байна. Яг л бидэн шиг жаргал зовлон, хүсэл мөрөөдөл, саад бэрхшээлийг туулсан хүмүүсийн бүтээсэн зүйлс бидэнд үлдэж хоцорч байна гэдэг нь үнэхээр гайхамшигтай. Бидний амьдарч байгаа цаг үе ч түүх болон үлдэнэ. Түүхийг судлахгүй л бол өнгөрсөн цагийн алдаа давтагдаж мэднэ. Энэ бүхнийг дүгнэж түүхч болохоор шийдсэн юм.
Сурв: Одооноос хэр бэлтгэж байна даа?
-Их уншиж, баримтат кинонууд үзэж байна. Түүхийг эргэн тойрноосоо хайж болно гэж боддог.
Сурв: Цаг хугацааны машинаар аялах боломж олдвол түүхийн аль цаг үед очих вэ? Яагаад?
-Цаг хугацааны машинаар аялах бол Ромын эсвэл Монголын эзэнт гүрний оргил үед очно. Учир нь дэлхийн түүх энэ хоёр гүрний түүхтэй салшгүй холбоотой. Ромын эзэнт гүрэн нэгэн үе дэлхийн аж үйлдвэр, худалдаа арилжаа, зэвсэгт хүчний хамгийн хүчирхэг орон байсан. Хэрэв цаг хугацаагаар аялах боломж байдаг бол эртний Ром хотод очиж үзэхийг бараг түүхч болгон хүсэх байх. Монголын эзэнт гүрний Хархорин хот ч мөн адил тэдний мөрөөдөл байх нь лавтай.
Сурв: Ирээдүйн мэргэжилтэйгээ холбоотой уншдаг ном, үздэг киноныхоо талаар сонирхуулаач?
-Ихэвчлэн түүхэн атласууд болон нарийвчилсан номнууд унших дуртай. Интернэтээс мэдээлэл авна. Миний хувьд Акира Куросавагийн кинонууд, Бен-Гур, Диваажингийн вант улс, Хэнри-5, Сүүлчийн Могикан, Зэвсэг нэгт ахан дүүс зэрэг түүхэн кинонуудад маш дуртай.
Сурв: Түүхийн шинжлэх ухааны өнөөгийн хөгжлийн талаар юу гэж боддог вэ, энэ салбарт ажиллахаараа юу хийхийг хүсдэг вэ?
-Түүхийн салбар ер нь л өөрчлөгдөөгүй гэж бодож байна. Түүх байнга өөрчлөгддөг хэдий ч түүхийн салбар, түүхчдийн хийдэг гол ажил өөрчлөгддөггүй. Түүхчид яагаад энэ мэргэжлийг сонгодгийн учир нь мөнгө олохдоо биш сонирхолдоо л гол байдаг шүү дээ. Ирээдүйд түүхч болоод салбартаа яг юуг хийх талаар би одоо сайн хариулж чадахгүй байна. Би түүхийг үнэхээр их сонирхдог. Гэхдээ энэ сонирхол намайг хаашаа авч явахыг би хэлж чадахгүй. Археологич уу, их сургуулийн профессор уу, түүхийг аль замаар нь судлахаа би арай тодорхойлоогүй байгаа. Түүхийг судлах, задлах, өөртөө болон бусдад ойлгуулах ажил түүхчийн гол зорилго гэдгийг ойлгож байна.
Бүтэн нэг сарын турш дөрвөн үе шаттайгаар өрнөсөн “Монгол Вундеркинд-2013” газарзүйн олимпиадын үндэсний ялагчид тодорч ирэх сард Дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр боллоо.

Ганболдын Төрболд /алтан медаль/
Сант сургуулийн 11Б ангийн сурагч
Ирээдүйн мэргэжил: Геополитикч
Сант сургуулийн 11Б ангийн сурагч
Ирээдүйн мэргэжил: Геополитикч
Сурв: “Монгол Вундеркинд -2013” олимпиадын аварга маань газарзүйн шинжлэх ухаанаас улбаатай маш сонирхолтой мэргэжил сонгожээ. Яагаад геополитикч болохоор шийдэв?
-Аав минь олон улсын хуульч мэргэжилтэй учраас би багаасаа дэлхийн улс орнуудын тухай ааваасаа сонсч, өөрөө уншиж мэдэж, олон улс судлалыг сонирхох болсон. Геополитикийн ухаан Дэлхийн улс орнуудын улс төрийн шийдвэр болон хэтийн төлөвийг газарзүйн шинжлэх ухааны хүрээнд тайлбарладаг. Түүх, нийгэм, газарзүйн хичээлд илүү сонирхолтой учраас энэ мэргэжлийг сонгоод байна.
Сурв: Өнөөдөр шийдвэрээ хэрхэн гаргах, өөрийгөө хэрхэн боловсруулж байгаагаас ирээдүйн амжилт шалтгаалдаг. Өөрийгөө хэр бэлдэж байна?
-Одоо сургуулиа төгсөөд Канадад сурахаар төлөвлөж байна. Тэндхийн коллежэд сурахын тулд ахлах сургуулийн төгсөх шалгалтыг нь өгсөн байх шаардлагатай. Тэр шалгалтаа өгөөд байна. Канадын ахлах сургуульд сурч төгсөөд хүссэн мэргэжлээрээ коллеж, их сургуульд сурна даа.
Сурв: Газарзүйн шинжлэх ухаан геополитикч болоход чинь ямар нөлөө үзүүлэх вэ?
-Геополитикийн гол суурь нь газарзүйн шинжлэх ухаан юм.
Сурв: Ирээдүйн геополитикчийн нүдээр өнөөдрийг харвал?
-Дэлхий дахины хувьд маргаантай бүс нутгууд байсаар байна. Сири улс, Европын хямрал, шашны мөргөлдөөн гэх зэрэг олон асуудлууд байгаа. Манай орны хувьд бол төмөр зам, ашигт малтмалын орд зэрэг асуудлууд бий. Гэвч геополитикч бол асуудлыг шийддэг мэргэжил учир асуудал байвал ажилтай л гэсэн үг. Би ирээдүйд геополитикийн тулгамдсан асуудлуудыг шийдэж хэтийн төлөвийг тодорхойлоход хувь нэмрээ оруулах хүн болно.
Уламбаярын БАЯРБАТ /мөнгөн медаль/
Монгол Туркийн хамтарсан сургууль 11 C ангийн сурагч
Ирээдүйн мэргэжил: Цахилгааны инженер
Монгол Туркийн хамтарсан сургууль 11 C ангийн сурагч
Ирээдүйн мэргэжил: Цахилгааны инженер
Сурв: Чухам яагаад цахилгааны инженер мэргэжлийг эзэмшихээр сонгосон юм бэ?
-Бидний амьдрал өдрөөс өдөрт цахилгаан, эрчим хүчнээс улам их хамаарсаар байгаа учраас амьдралд ойрхон санагдаж цахилгааны инженер болохоор шийдсэн. Бага байхад цахилгаан эрчим хүч гэдэг нэг л нууц гэхдээ амьдралд маш чухал зүйл санагддаг байсан, тэгээд сонирхолтой болсон.
Сурв: Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд одооноос өөрийгөө хэрхэн бэлтгэж байна даа?
-Миний зорьж байгаа мэргэжлийг эзэмшихэд хэрэгтэй физик, хими, тооны хичээлдээ илүү шамдан суралцаж байгаа.
Сурв: Хичээлээсээ гадуур ирээдүйн мэргэжилтэйгээ холбоотой ном уншиж, кино үзэх бас хэрэгтэй биз?
-Тэгэлгүй яахав. Физик, танин мэдэхүйн янз бүрийн сонирхолтой номнууд уншиж, цахилгаан болон магнетизмын талаар танин мэдэхүйн баримтат кино үздэг дээ.
Сурв: Цахилгааныг хэрхэн хэмнэснээр бидний амьдралд ямар өөрчлөлт гарна гэж чи боддог вэ?
-Цахилгааныг хэмнэснээр цахилгаан гаргаж авахын тулд ашиглагддаг сэргээгдэхгүй эрчим хүчний нөөцийг хэмнэнэ. Ингэснээр байгаль орчинд үзүүлэх хүмүүсийн хор уршиг багасна гэж боддог.
Сурв: Цахилгаан эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжлийг өөрийнхөөрөө тодорхорхойлбол?
-Хүмүүсийн эрчим хүчний хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж, энэхүү хэрэгцээ нэмэгдэх хурдац нь миний сонгосон мэргэжлийн хөгжлийг тодорхойлно гэж бодож байна.
Сурв: Энэ салбарт ажиллахдаа юуг эн тэргүүнд хийж бүтээе гэж бодож байна?
-Дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, цаг уурын дулаарлын томоохон шалтгаан нь үл сэргээгдэх эрчим хүч буюу карбон, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт бүхий эрчим хүчний үйлдвэрлэл болоод байна. Сэргээгдэх эрчим хүчний нөөцөнд тулгуурласан цахилгааны инженерчлэлийн чиглэлээр ажиллана гэж бодож байна.
Лхагвасүрэнгийн Амарболд /хүрэл медаль/
Сант сургуулийн, 10Б ангийн сурагч
Ирээдүйн мэргэжил: Түүхч

0 Сэтгэгдэл