XX зууны шилдэг ундаа Кока-Кола 1985 оны энэ өдөр зуу шахам жил явсан нэрээрээ хэрэглэгчдэд эргэн иржээ. Учир нь, кола зуу шахам жил зүүж явсан нэрээ өөрчилж “New Coke” болгон өөрчилсөн ч хэрэглэгчдийн сэтгэлд нийцээгүй юм. Гуравхан сарын дотор маркетингийн гамшиг гэж хэлж болохоор бүтээгдэхүүнийх нь нэр хүнд унаж, компанийн удирдлагууд хуучин нэрээр ундаагаа үйлдвэрлэх болсноо зарлажээ. Хэрэглэгчдэд дасал болсон амт, нэрээр кола худалдаанд гарснаар зах зээлд байр сууриа эргэн олж авсан юм. “Кока-Кола”-гийн энэ маркетингийн алдааг тэдний мөнхийн өрсөлдөгч “Пепси” компани баяр болгон тэмдэглэж, бүх ажилтнуудаа амрааж байсан гэдэг. Кока- Кола хэмээх нэр нь энэ хийжүүлж зөөлрүүлсэн ундаанд ордог кока навчнаас гаргаж авсан кокайн болон кола самарнаас авдаг каффейныг нийлүүлэн бүтээсэн үг юм.