Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их боломж их эрсдэл дагуулсан технологийн шинэчлэл

Сүүлийн жилүүдэд шинэ технологиуд өдөр болгон биш юм гэхэд сар болгон гарч ирдэг, гарсан болгоныг нь тухайн салбартаа шинэ эринийг нээж байна гэх болов. Гэхдээ мэдээж шинээр нэвтэрч байгаа технологи болгон эдийн засаг, олон нийтэд бодитоор нөлөө үзүүжл чаддаггүй. Иймд “McKinsey Global Institute” гэдэг судалгааны байгууллага нь үнэхээр “цөм авах” боломжтой  “үнээр саак” технологиудыг тодруулсан судалгаа гаргажээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж явдаг бизнесмэн, улс төрчид үйлдвэрлэлийн ээлжит хувьсгалд бэлэн байя гэвэл эдгээртэй танилцсан байх ёстой юм гэнэ.

Эдгээр технологиуд нь өнөөдөр танил болсон бодит байдлыг үндсээр нь өөрчлөх боломжтой. Өөрчилнө гэхээр заавал нааштай, эерэг гэж ойлгох хэрэггүй. Өөрчлөлтийн үр дүн эерэг эсвэл сөрөг байх эсэх нь улстөрчид, эрх баригчдаас л шууд шалтгаална. “Цөм авах чадвартай” энэ 12 технологийг нэвтрүүлснээр 2025 он гэхэд орж ирэх шууд ашиг нь 33 их наяд ам.доллар болох нь АНУ ба Европын холбооны ДНБ-тэй дүйцэх юм. Гэхдээ энэ их ашгийн дийлэнхийг өндөр хөгжилтэй орнууд, бүр нарийвчилбал дэлхийн хамгийн баян хүмүүс авах аж.

Технологи

Тайлбар

1

Хөдөлгөөнт интернэт

Ойрын 10 жилийн дотор интернэтийн одоогийн хэрэглэгчид дээр 3,5 тэрбум хүн нэмэгдэнэ. Эдгээрээс 2 тэрбум нь хөдөлгөөнт төхөрөөмжийн тусламжтайгаар холбогдох болно.  

2

Ухаалаг роботууд

Хуучин хүн удаан хугацааны турш өндөр нарийвчлалтай хийхэд хэцүү, сэтгэн бодох чадвар шаарддаггүй ажлыг автоматжуулдаг байсан бол удахгүй сэтгэх бодох чадвар шаардсан ажлууд ч автоматчлагдана.

 

3

“Сloud computing” технологи

Хүссэн газраасаа сүлжээнд холбогдон өгөгдлийн сан, үйлчилгээ зэрэг холбогдон ажиллах боломжтой болсноор IT үйлчилгээний зардал багасна.

 

4

Эд зүйлсийн интернэт

Эд зүйлсэд суулгасан мэдрэгчдийн тусламжтайгаар эмчилгээний төвшнөөс эхлээд гэр доторх дулаан ба чийглэг хүртэлх хүний амьдралын янз бүрийн салбарыг алсаас хянах боломжтой болно.

5

Роботехник

Хүний бие махбодийн боломжийг олон дахин нэмэгдүүлнэ.

6

Өөрийгөө удирддаг автомашин

Жолоочгүй “Google” автомашинууд нийт 500 мянган км зам туулсан бөгөөд энэ хугацаанд цорын ганц удаа осолд орсны гол буруутан нь хүн байсан юм.

7

Геномик

Эрдэтэд хүний генийг анагаах ухааны шаардлагаар өөрчилдөг болно. Амьтад ба ургамлын генүүдэд өөрчлөлт оруулах замаар хөд аж ахуйн салбарын өгөөжийг эрс нэмэгдүүлнэ. Мөн энэ технологийг ашиглан нэг эс биетүүдээс түлш гарган авах боломжтой болно.

8

Эрчим хүчийг хуримтлуулах ба хадгалах

Энэ технологийн тусламжтайгаар экологийн хор багатай гибрид машин үйлдвэрлээд эхэлчихсэн. Мөн энэхүү технолгийн тусламжтайгаар алсагдсан байршилтай бүс нутгийг цахилгаанаар хангадаг.

9

Гурван хэмжээст хэвлэл

Гурван хэмжээст виртуаль загвар дээр үндэслэн хүссэн объектийг давхарга давхаргаар нь хэвлэн бий болгох. Сүүлийн дөрвөн жилийн дотор гэрийн 3D принтерийн үнэ 10 дахин унаад байна.

10

Өндөр технологиор бүтсэн материал

Нано эм, бэлдмэл, цэнэг хураагуурын суперконденсатор, хэт нимгэн бүрхэвч, нэн нимгэн дэлгэц

11

Газрын тос ба шатдаг хийг хайх ба олборлох шинэ технологи

АНУ-д нэвтрүүлээд байгаа нэвчилт багатай давхаргуудаас газрын тос, занараас шатдаг хий олборлох арга нь сүүлийн хэдхэн жилийн дотор дэлхийн эрчим хүчний хангалтын бүтцийг өөрчлөөд байна.

12

Эрчим хүчний нөхөн сэргэгддэг эх үүсвэр

2025 он гэхэд дэлхийн эрчим хүчний хангалтын 16 хувийг нар, салхины үүсгрүүд хангадаг болно. Сүүлийн 13 жилийн дотор энэ хоёр эх үүсвэрээс авдаг эрчим хүчний хэмжээ 19 дахин нэмэгдсэн.

 


Эдгээр 12 технолги дотроос хамгийн их ирээдүйтэй нь хөдөлгөөнт интернэт гэж тооцож байгаа. Энэ зах зээл ямар их ашигтайг харуулсан бодит жишээ нь дэлхийн хамгийн баян таван хүний тоонд багтсан Мексикийн тэрбумтан Карлос Слим Элугийн түүх юм. Энэ хүн Латин Америкт хөдөлгөөнт холбоог эрчимтэй нэвтрүүлэх замаар хэдэн арван тэрбум ам.долларын ашиг олсон. Зах зээлийн дийлэнхийг л эзлээд авлбал хамгийн ядуу орноос ч үүрэн телефоны утсаар дамжуулан  чамлахааргүй ашиг олж болдгийг харуулсан хэрэг. Ийм зах зээлд хөдөлгөөнт интернэтийг нэвтрүүлбэл ашиг нь бүр ч их болох нь ойлгомжтой. Нийгмийн төвшинд үүний ачаар хэзээ ч компьютер ашиглаж байгаагүй хүн интернэтэд холбогдон мэдээллийн асар том санг чөлөөтэй ашиглах боломжийг олгох юм. “Аравийн хувьсгал”-ийг удирдагчид гар утаснаасаа интернэт, олон нийтийн сайтуудад холбогдон олон нийтийг хөдөлгөж чадсан нь нийгмийн төвшинд шинэ технологи ямар нөлөө үзүүлдгийн тод жишээ юм.

Үүний дээр гар утсанд суулгасан технолгийн тусламжтайгаар эмч нар хяналтад байгаа өвчтөнийхөө биеийг алсаас хянах замаар архаг өвчин эмгэгийг эмчлэхэд гардаг зардлыг хэдэн арав дахин багасгаж чадна. Мөн жижиглэн худалдааны хөдөлмөрийн үр бүтээмж 6-15 хувь нэмэгдэж, захиргааны, өөрөөр хэлбэл бичиг цаасны ажлын зардал 60-75 хувь багасна.

Жагсаалтын хоёрдугаарт байгаа сэтгэн бодох чадвар шаардсан ажлыг автоматжуулах явц өнөөдөр ч эрчимтэй явагдаж байна. Нэгэн үе жирийн ажилчдыг ажилгүй болгож байсан роботууд тун удахгүй цагаан захтнуудыг ч ажилгүй болгож магадгүй байна. Арван жилийн дараа гэхэд роботууд нь үйлчилгээний салбарыг бүхэлд нь эзэлж, оффисийн албан хаагчид, хуульчид, багшийн ажлыг гүйцэтгэдэг болно. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор өнөөдөр дэлхийн хэмжээнд сэтгэн бодох чадвар шаардсан ажлыг 230 сая хүн хийдэг. Энэ салбарыг роботжуулснаар энэ олон хүний нэлээд хэд нь ажилгүй үлдэж, үлдсэн нь роботуудтай хүчтэй өрсөлдөх шаардлагатай тулгарахаас гадна ажлынх нь хөлс огцом унах аж.

“Сloud computing” технологи буюу үүлэн технолги нь интернэтэд холбогдож л байвал бүх л сервер, өгөгдөл хадгалах ба дамжуулах төхөөрөмжүүдэд холбогдох боломж олгосноор мэдээллийн технологийн зардлыг эрс багасгана.

Тоног төхөөрөмж, эд зүйлсэд суулгасан мэдрэгч, программ хангамжууд сүүлийн үед маш олон болж байгаа. Жишээлэхэд, интернэтээр дамжуулан гэрийнхээ дулааныг, хөргөгчийнхөө ажиллах хугацааг, тэр бүү хэл кофе чанагчаа хүртэл удирддаг болсон. Цаашилбал, өвчтөний зүрхэнд суулгасан өдөөгч нь өөрийн болон зүрхний ажиллагааны талаар эмчид тогтмол мэдээлэл өгөх гэх мэт. Ийм мэдрэгч, программ хангамжтай бөгөөд хоорондоо холбоотой ажилладаг төхөрөөмжүүдийн тоо сүүлийн таван жилийн дотор тав дахин нэмэгдсэн байна.

Тавдугаарт бичигсэн роботехник нь хүний биеийн боломжийг асар их нэмэгдүүлэх боломж олгоно. “Харийнхан” кинон дээр гол дүрийн эмэгтэй хүний биеийн бүх хөдөлгөөнийг давтан хийдэг ачаа зөөгч робот дотор сууж байгаад байлддаг хэсгийг та санаж байгаа байх. “Аватар” кинон дээр ч ийм робот дотор суугаад байлдаж харагддаг. Хүний биеийн гаргаж байгаа хүнийг хэдэн арав, зуу дахин үржүүлэн нэмэгдүүлж чадвартай нэмэлт хүчлүүр яс болдог төхөөрөмжүүдийн анхны хувилбарыг бүтээгээд байгаа.

Эдгээр технологийн боломж асар их. Гэхдээ зохион бүтээх нэг өөр, нэвтрүүлж хэрэглээ болгоно гэдэг бүр өөр. Болзошгүй эрсдлийн судалгааг нарийвчлан хийхгүй бол дэлий нийтийг хамарсан нийгмийн гүн хямрал үүсч Х.Бидструпын шог зураг дээр гардагтай адил нөхцөл байдал үүсч магадгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан