Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Том цүнх гарын дайсан


Виктория Бекхэм тэргүүтэй барууны оддын дуртай стиль болох том арьсан цүнх эрүүл мэндэд тийм ч сайнгүй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Иймэрхүү цүнхнүүд урт оосоргүй, богино оосроор нь гар дээрээ тохож явах зориулалттайгаас болоод гарын булчин шөрмөс сунах,улмаар мөрөнд хүртэл нөлөөлөх аюултай ажээ. Цүнхний багтаамж том учраас бүсгүйчүүд хэрэгтэй хамаг зүйлээ хийчихдэг нь нэг гар дээрээ хэтэрхий их ачаалал өгөхөд хүргэдэг байна. Том цүнхэнд дурласан бүсгүйчүүдийн дунд гар, мөр өвдлөө гэсэн гомдол түгээмэл болж, эмч нарт хандах болжээ. Тиймээс гартаа өлгөдөг овор томтой цүнхийг өдөр болгон барихгүй байх, барьсан ч багтаамжаар нь олон зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.



 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан