Өмнөд Солонгосын Samsung Electronics компани энэ оны эхний гурван сарын байдлаар Хятадад 12,5 сая смартфон борлуулсан нь энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалтаараа тэргүүлж байна гэж Америкийн судалгааны “Strategy Analytics” агентлаг мэдээллээ.
Өнөөдөр Samsung Electronics-ийн Хятадын зах зээл дээр эзлэх хувь 18,5 байгаа нь өмнөх улирлынхаасаа 2,2 хувиар илүү байгаа юм. Энэ гурван сард тус компани Хятадын зах зээлд 10 сая смартфон борлуулжээ.
Хоёрдугаар байрт Хятадын “Huawei Technologies” компани 8,1 сая гар утас борлуулж орсон бол мөн Хятадын “Lenovo” 7,9 сая утас борлуулж гуравдугаар байрт орсон байна.
Харин Америкийн “Apple” фирм хятадын зах зээлд 6,1 сая утас борлуулж зургадугаар байрт оржээ.
Оны эхний улиралд хятадууд 67,4 сая гар утас худалдаж авсан нь дэлхийн нийт борлуулалтын 32 хувь болж байна.