Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өндөр технологи ашиглаагүй шинэ бүтээлүүд


1.    Эко-чийрэгжүүлэх төхөөрөмж

Испанийн умард нутгийн Вальдеспино гэдэг жижигхэн хотын иргэн Мануэль де Арриба Арес дэлхийд ганцхан байгальд ээлтэй чийрэгжүүлэх төхөөрөг бүтээсэн нь энэ. Үүнийгээ тэр ердөө л мод, олс, резин ашиглаж хийсэн. Хамгийн гол түүнийгээ ашиглаад байгаа.


2.    Тохируулагч  нүдний шил

Британийн зохион бүтээгч Жош Сильвер харааг нь тохируулж болдог ийм шил хийхээр бүр 1985 оноос оролдож эхэлсэн. Тэр ердөө л дэлхий дээрх харааны бэрхшээлтэй тэрбум хүнд тус болох гээд. Түнй шилний зарчим нь хялбархан. Хоёр хуванцар линзний завсар зай гаргаад түүндээ тусгай шахуургаар шингэн дүүргэнэ. Шилний эзэн өөрийнхөө хараанд тохируулаад линзний хоорондох зайг нэмж хасч болно. Ердөө л энэ. Тэр энэ шилдээ 15 орны 30 мянга орчим хүнд түгээсэн гэж байгаа шүү бас. Тэр 2020 он гэхэд нэг тэрбум ядуу хүнд хэрэгтэй шилийг нь өгнө гэж зорьж байгаа.


3.    Цахилгаангүй ажиллах хөргөгч

Мохаммед Ба Аббагийн энэ хөргөгч цахилгаангүй ажилладгаараа Rolex  компанийн шагнал хүртэж байсан. Энэ бас хялбар, нэг нь нөгөөгөөсөө арай том хоёр сав бэлтгэнэ. Дотор дотор нь хийгээд завсар нь чийгтэй элс хийж нойтон даавуугаар таглана. Энэ хялбархан хөргөгч хүнсний зүйлийг агаарын температураас 15-20 градус бага температурт хадгалж чадна.


4.    Усны унадаг дугуй

Ли Жин бүсгүйн унаж яваа усны энэ дугуйг түүний аав Ли Вей Го зохион бүтээсэн. Хөвөгч болгож усны найман сав ашигласан бол нэмэлт дугуй бас бий. Онцлог нь энэ дугуйгаар усанд ч хуурай газарт ч явж болно.


5.    Харилцагчаа сайн харах толь

Компьютер дээрээ бичих, эсвэл харилцагчаа харах гээд аль алинд нь хараа төвлөрөхгүй байх явдал бий. Үүнийг гэтэлж харилцагчаа харж байхдаа бичиж болох энэ толийг берлиний Арам Бартолл бүтээсэн гэнэ. Ер нь телевизийн хөтлөгчдийн ашигладаг суплярын зохион байгуулалттай ижил зарчимтай. Энэ толинд харилцагчийн чинь дүрс ч, бичиж байгаа дэлгэц чинь ч зэрэг л харагдана.


6.    Нүүрийн хамгаалалт

Мотоциклоор хурдалж явахад хүйтэн агаар, салхи нүүр лүү үлээгээд байх ч бас тийм амаргүй л дээ. Өвөл мотоцикл, мопедоор явахдаа ийм конусыг нүүрэндээ өмсвөл хүйтэн агаараас сэргийлж чадна. Зун ч гэсэн дээ бороо, шумуулаас сэргийлж болно гэнэ.


7.    Канистр дугуй

Хүн төрөлхтний талаас илүү хувь нь хол ойрын худгаас усаа зөөж хэрэглэж байгаа өнөө үед заавал нэг тэрэг, унаа энэ тэр гэхгүйгээрээ усны энэ сав давуу. Ялангуяа элсэрхэг хөрстэй африкт бол хэдэн км газар ч зөөж болно.


8.    Ердийн дугуй ашиглан усанд шумбах

Ерийн дугуй биедээ бэхлээд нарийн хоолой холбож усанд шумбаж болно. Хоолойн үзүүрийг хий шахагчид холбож дугуйг хийгээр дүүргэхэд өөрийг чинь төвөггүй дээш гаргана. Гэхдээ хажуугаар нь бэхэлгээ олс хэрэгтэй л дээ. Ямар нэгэн юм тохиолдоход тэр бэхэлгээгээрээ татаад гаргахэнэ зүйлийг бангладешт хийсэн.


9.    Тайван ажиллах нэхмэл бүхээг

Зөөврийн компьютер дээр ажиллаж суухад чинь ойр дэргэдийнхэн чинь садаа болоод байна уу. Зүгээр л хөвөн утсаар ийм жижигхэн кабин нэхээд авчих. Тайван ажиллаж болох энэ кабиныг зохион бүтээгч Ребеккой Стерн санаачилсан байна.


10.    Хувийн агаар шүүгч

Их утаа тоостой манайх шиг газар бол  ийм агаар шүүлтүүр хааяа хэрэг болно шүү. Хэсэгхээн зуур цэвэр агаараар амьсгалаад авахгүй юу.


11.    Сарьсан багваахай-чихэвч

Сонсголын бэрхшээлтэй, чих жаахан хатуу хүмүүст хүний яриа, хэрэгтэй дуу авиаг цуглуулагч ийм энгийн зүйл  хэрэгтэй дээ. Маттиаса Райсын бүтээсэн энэ энгийн зүйл бүр таг дүлий биш хүмүүст бол заавал үнэ цэнтэй аппарат төхөөрөг худалдаж авахгүйгээр хэрэглэж болоод байгаа гэнэ.


12.    Япон маягийн уурын ванн

Ямар ч цахилгангүйгээр, ус асгаж, хөөс тараахгүйгээр уурын ваннд орж болох нь ээ. Дорно дахиныхан тэгээд халуун усанд суух уламжлалтайг хэлэх үү, ийм л жижигхэн хайрцаг хийгээд суухад хамаг хөлс чинь гараад хэчнээн сайхан болно гэж санана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан