Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Твиттерт амжилт олох аргууд
Сошиал медиагийн үндэс суурь бол тэр чигтээ холбоо харилцаа билээ. Тэгэхээр дагагч гэдэг Твиттерийн амин сүнс. Олон дагагчтай болох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол өөрөө дагах. “Твиттерийн дагагчтай” болох гэсэн үнэгүй үйлчилгээнүүдийг Google-ээс хялбархан олж болох ч тэдний дийлэнх нь “хуурамч” буюу огт байхгүй твиттерчид байдаг. Тухайлбал 15 доллараар 5000 дагагчтай болохыг санал болгосон үйлчилгээнүүд дагагчийн тоог өндөр мэт харагдуулах ч дийлэнх нь хуурамч учраас таны твийт тийм хэмжээний хүнд хүрэхгүй гэсэн үг. Дагагчтай болох өөр нэг арга нь Твиттерээр өөрөө сурталчилгаа хийх явдал. Нэн даруй олон нийтэд хүргэх шаардлагатай, сенсаацтай мэдээлэлтэй бол, эсвэл та зүгээр л хэтэвч зузаантай бол энэ аргыг ашиглаж болно. Гэхдээ сошиал медиа гэдэг гүйлтийн уралдаанаар бол ойрын зайнх шиг хурдан үр дүнгээ үзүүлдэггүй, марафон шиг урт хугацааны дараа ашгаа өгдөг зүйл. Тэгэхээр олон дагагчтай болохын тулд зүгээр л өөрөө бусдыг дага. Тэгж бусдын анхаарлыг тат.
Товч тодорхой твийтүүд сунжирсан урт өгүүлбэрүүдээс илүү хүмүүст хүрдэг. 140 тэмдэгт ашиглах нөөц байна гэдэг нь тэднийг бүгдийг ашиглах ёстой гэсэн үг биш. Хэрвээ твийт тань идэвхтэй, товч тодорхой, цэгцтэй тэгээд бас ёжтой бол ретвийт цутгах болно. Ямар жиргээ хүмүүст илүү таалагддагийг тандсан судалгаанаас харахад шог хошин твийт гутранги, гомдоллосон твийтээс илүү хүмүүст хүрдэг нь нотлогдсон байна.
Twitter бол Facebook биш. Facebook статус бичихэд хамгийн тохиромжтой талбар бол Твиттер бусдад хүртээмжтэй, өгөөжтэй мэдээлэл тараах суваг юм. Таны твийтээс хүн юу авч болох вэ гэдгийг бод. Хэрвээ хүнд өгөөжтэй юу ч байхгүй бол зүгээр л битгий бич. Цаг агаар ийм тийм байна, энэ хоол ийм амттай гэх мэт ердөө нэг зай эзэлсэн, байнгын чихэнд уяатай дуу чимээ шиг энгийн олон твийтийн оронд часхийсэн чанартай ганц твийт бичих нь жинхэнэ жиргээчид байх чанар. Яг одоо юу хийж байгаагаа тайлагнасан буюу далан булчирхайгаа тоочсон твийтүүд хамгийн их “dislike” үнэлгээ авдаг гэдгийг судалгаа ч харуулсан байдаг шүү.
Твиттер танд 140 тэмдэгтийн эрх чөлөө олгосон. Гэхдээ энэ нь та 140-ийг дуустал нь ашиглах ёстой гэсэн үг биш. Дунджаар 85-130 тэмдэгтэд багтааж бичих нь хамгийн тохиромжтой. Үүнээс бага эсвэл үүнээс их бол ретвийт хийх магадлал буураад ирдэг гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн Твиттерт хийсэн судалгаагаар тогтоосон юм.
Хүмүүс таны жиргээг ретвийт хийж байна гэдэг түүнд агуулсан санааг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр хүмүүс дагаж, хүлээн зөвшөөрөхүйц санааг бичих нь олныг хамгийн их дагуулна. Тухайлбал Б.Обамагийн бичсэн “Ижил хүйстэн хосууд гэрлэлтээ батлуулах эрхтэй байх ёстой” хэмээх твийтийг ганцхан өдрийн дотор 59931 хүн ретвийт хийсэн байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний хүн Б.Обамагийн хэлсэн мессежээр өөрийн үзэл бодол, байр суурийг давхар илэрхийлж байна гэсэн үг. Хэрвээ өөрөө оновчтой сайхан хэлж чадахгүй бол бусдын үгийг өөрийнх мэт тунхаглаж болдог орон зай бол Твиттер шүү дээ.
https://twitter.com/tuvshinassamn
Твиттерийн нэг бичигдээгүй дүрэм бол нэг жиргээндээ нэгээс илүү санааг гаргаж болохгүй. Хэрвээ танд хэлмээр яримаар хэд хэдэн санаа байгаа бол түүнийгээ нэг жиргээнд багтаах гэж оролдохын оронд тус тусад нь бичиж байх хэрэгтэй. Үүнтэй адил нэг твийтэд нэгээс илүү линк тавих хэрэггүй. Хэт олон линктэй твийтийг олон нийт таашаадаггүй. Таны санал болгосон нэг линк рүү орсны дараа дахиад өөр нэг хуудас руу орно гэж үү. Дагагчдаа тэгж залхаах хэрэггүй.
Хүмүүс бодохдоо даваа юм уу баасан гаригт хүн бүхний анхаарал нэг бол хэт төвлөрч, нэг бол хэт сарнидаг учир олон нийтийн харилцаанд тийм ч таатай биш гэж таамагладаг. Гэвч Твиттерт энэ харин ч эсрэгээрээ байдаг. Ер нь бол даваа гаригт ажил ихтэй байдаг учраас шинэ зүйл хүлээж авахад тааламжгүй. Баасан гаригт хүмүүс ажлаасаа хурдан салж амрах гэж яардаг учир аливаа мэдээллийг төдийлэн анхаарахгүй, ирэх даваа гаригт хэмээн хойшлуулдаг талтай.
Харин Твиттерийн хувьд жиргэхэд хамгийн таатай өдрүүд бол ажлын долоо хоногийн эхний өдөр буюу даваа, сүүлийн өдөр буюу баасан гаригууд байдаг. Даваа гаригт тараасан жиргээ хамгийн олон хүнд хүрдэг. Ялангуяа улстөрчдийн хувьд энэ өдөр жиргэж байвал тэдний жиргээг байнга ажиглаж байдаг сэтгүүлчдийн чихэнд соргогоор хүрч, цааш газар авах магадлал их байдгийг Б.Обамагийн кампанит ажлын үеэр хийсэн судалгаа харуулжээ. Түүний сурталчилгааны баг тун ч мэдрэмжтэй байж долоо хоног бүрийн эхний өдөр өрсөлдөгчид рүүгээ довтолсон мэдээлэл цацдаг байсан бөгөөд хэвлэлүүд үүгээр нь долоо хоног амьсгалдаг байсан юм.
Хэрвээ шөнө дунд гэнэт сайхан санаа орж ирвэл түүнийгээ жиргэхээ түр азнаад, маргааш өглөөг хүлээ. Үр дүнтэй жиргэхэд цаг хугацаа чухал. Твиттерийн хамгийн оргил үе бол өдрийн 13 цаг, 16 цаг, оройн 19 цаг юм. Хүмүүс ихэвчлэн өглөө ажлаа эхлэхийн өмнө Твиттерээ нэг шалгаад, үдийн хоолны дараа нэг, ажлаа тарахын өмнө нэг, оройн хоолны үеэр нэг шалгадаг. Тиймээс яг энэ үед жиргэвэл олон нийтэд хялбархан хүрнэ. Хэрвээ та хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үгээ хүргэхийг хүсвэл өглөөгүүр, харин өөрийн дэмжигчиддээ хүргэхийг хүсвэл орой үдшийн цагийг сонгоорой.
Твиттерийн орон зайд ашиглах тэмдэгтийн тоо хязгаартай байдгаас зарим жиргээч зүгээр л мессеж бичих, чатлахдаа ашигладагтай адилхан үг товчлох, янз бүрийн тэмдэгтээр үгийнхээ зарим хэсгийг орлуулах явдал гардаг. Гэхдээ хэрвээ та ухаалаг жиргээч бол, Твиттерийг зугаа цэнгэлийн зорилгоор биш ажил хэрэгч маягаар ашиглахыг хүсдэг бол хэзээ ч ийм алдаа гаргаж болохгүй. Энэ ялангуяа улстөрчдөд хамаатай. Буурь суурьтай дүр төрхийг олон нийтэд харуулах ёстой улстөрчид “энэ бол чөлөөт ертөнц” гээд л өсвөр насны хүүхдүүд хоорондоо мессэж бичиж байгаа аятай твиттердээд байвал хэн тэднийг хүндэтгэн харах болж байна. Улстөрчдийн хувьд твиттер тийм ч чөлөөт ертөнц биш бөгөөд энд ямар нэгэн зүйл бичихдээ үг үсгийн болоод найруулгын, дүрмийн алдааг маш сайн нягталж харж байх ёстой. Хэрвээ карьераа боддог л бол шүү дээ. Тийм ч учраас “Хоёр удаа хэмжээд, нэг удаа жиргэ” гэдэг үг хүртэл гараад байгаа юм.
Хэрвээ Твиттерт ямар нэгэн зүйл болохоо боливол хүмүүс шууд л хаккердуулчихлаа гэж боддог. Гэхдээ таны хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол Твиттерт ийм явдал дандаа тохиолдоно. Заримдаа твийт, мессежүүд тань явахгүй, ретвийт хийж болохгүй, эсвэл бичсэн зүйлс алга болох гэх мэтээр асуудал гардаг. Энэ нь ердөө л Твиттерийн сервер хэтэрхий их мэдээлэл агуулж байдгаасаа болоод үе үе саатдагтай холбоотой. Түүнчлэн твийт болон шууд мессэж илгээх тодорхой хэмжээний хязгаар бий. Та тэр лимитээс давсан ч байж магадгүй. Тиймээс ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл Твиттер дансаа хаккердуулчихлаа гэж айх хэрэггүй. Хэрвээ Твиттер дансыг тань хэн нэгэн хакердахыг хүслээ гэхэд нууц үгээр тань дамжиж нэвтэрнэ. Тиймээс нууц үгээ түгээмэл ашиглаад байдаггүй, олж таахад бэрх үг үсэг тэмдэгтээр бүтээхэд л болно.
Хэрвээ та өөрийн жиргээг олны хүрээ хамарч, олон хүмүүс ретвийт хийгээсэй гэж хүсч буй бол “Дахин жиргэнэ үү” хэмээн өөрийн хүсэлтээ бүтнээр нь бичиж байгаарай. Жиргээчид үгээ товчлох гээд RT, RT Please, Share, монголоор ДЖ гэх мэтчилэн бичих нь элбэг. Гэвч эдгээр хүсэлтүүдээс хамгийн их үр дүнтэй, хамгийн олон ретвийт дагуулдаг нь “Please Retweet” буюу “Дахин жиргэнэ үү” хэмээх бүрэн бүтэн хувилбар нь юм. Судалгаанаас харахад “Please Retweet” гэсэн хүсэлт бүхий жиргээг ретвийт хийх хувь 375% байдаг бол “Please RT” 250 хүрэхгүй хувь, RT 120 гаруй хувьтай байдаг байна.
Дагагчтай болохын тулд бусдыг дага

Товч тодорхой бас хөгжилтэй
Товч тодорхой твийтүүд сунжирсан урт өгүүлбэрүүдээс илүү хүмүүст хүрдэг. 140 тэмдэгт ашиглах нөөц байна гэдэг нь тэднийг бүгдийг ашиглах ёстой гэсэн үг биш. Хэрвээ твийт тань идэвхтэй, товч тодорхой, цэгцтэй тэгээд бас ёжтой бол ретвийт цутгах болно. Ямар жиргээ хүмүүст илүү таалагддагийг тандсан судалгаанаас харахад шог хошин твийт гутранги, гомдоллосон твийтээс илүү хүмүүст хүрдэг нь нотлогдсон байна.
Твиттер бол статус бичих талбар биш
Twitter бол Facebook биш. Facebook статус бичихэд хамгийн тохиромжтой талбар бол Твиттер бусдад хүртээмжтэй, өгөөжтэй мэдээлэл тараах суваг юм. Таны твийтээс хүн юу авч болох вэ гэдгийг бод. Хэрвээ хүнд өгөөжтэй юу ч байхгүй бол зүгээр л битгий бич. Цаг агаар ийм тийм байна, энэ хоол ийм амттай гэх мэт ердөө нэг зай эзэлсэн, байнгын чихэнд уяатай дуу чимээ шиг энгийн олон твийтийн оронд часхийсэн чанартай ганц твийт бичих нь жинхэнэ жиргээчид байх чанар. Яг одоо юу хийж байгаагаа тайлагнасан буюу далан булчирхайгаа тоочсон твийтүүд хамгийн их “dislike” үнэлгээ авдаг гэдгийг судалгаа ч харуулсан байдаг шүү.
85-135 тэмдэгтэд багтаах нь
Твиттер танд 140 тэмдэгтийн эрх чөлөө олгосон. Гэхдээ энэ нь та 140-ийг дуустал нь ашиглах ёстой гэсэн үг биш. Дунджаар 85-130 тэмдэгтэд багтааж бичих нь хамгийн тохиромжтой. Үүнээс бага эсвэл үүнээс их бол ретвийт хийх магадлал буураад ирдэг гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн Твиттерт хийсэн судалгаагаар тогтоосон юм.
Дахин жиргэж болохоор твийт бич
Хүмүүс таны жиргээг ретвийт хийж байна гэдэг түүнд агуулсан санааг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр хүмүүс дагаж, хүлээн зөвшөөрөхүйц санааг бичих нь олныг хамгийн их дагуулна. Тухайлбал Б.Обамагийн бичсэн “Ижил хүйстэн хосууд гэрлэлтээ батлуулах эрхтэй байх ёстой” хэмээх твийтийг ганцхан өдрийн дотор 59931 хүн ретвийт хийсэн байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний хүн Б.Обамагийн хэлсэн мессежээр өөрийн үзэл бодол, байр суурийг давхар илэрхийлж байна гэсэн үг. Хэрвээ өөрөө оновчтой сайхан хэлж чадахгүй бол бусдын үгийг өөрийнх мэт тунхаглаж болдог орон зай бол Твиттер шүү дээ.
Нэг твийтэд нэгээс илүү линк бүү тавь
https://twitter.com/tuvshinassamn
Твиттерийн нэг бичигдээгүй дүрэм бол нэг жиргээндээ нэгээс илүү санааг гаргаж болохгүй. Хэрвээ танд хэлмээр яримаар хэд хэдэн санаа байгаа бол түүнийгээ нэг жиргээнд багтаах гэж оролдохын оронд тус тусад нь бичиж байх хэрэгтэй. Үүнтэй адил нэг твийтэд нэгээс илүү линк тавих хэрэггүй. Хэт олон линктэй твийтийг олон нийт таашаадаггүй. Таны санал болгосон нэг линк рүү орсны дараа дахиад өөр нэг хуудас руу орно гэж үү. Дагагчдаа тэгж залхаах хэрэггүй.
Жиргэхэд ээлтэй өдрүүд: Даваа ба баасан
Хүмүүс бодохдоо даваа юм уу баасан гаригт хүн бүхний анхаарал нэг бол хэт төвлөрч, нэг бол хэт сарнидаг учир олон нийтийн харилцаанд тийм ч таатай биш гэж таамагладаг. Гэвч Твиттерт энэ харин ч эсрэгээрээ байдаг. Ер нь бол даваа гаригт ажил ихтэй байдаг учраас шинэ зүйл хүлээж авахад тааламжгүй. Баасан гаригт хүмүүс ажлаасаа хурдан салж амрах гэж яардаг учир аливаа мэдээллийг төдийлэн анхаарахгүй, ирэх даваа гаригт хэмээн хойшлуулдаг талтай.
Харин Твиттерийн хувьд жиргэхэд хамгийн таатай өдрүүд бол ажлын долоо хоногийн эхний өдөр буюу даваа, сүүлийн өдөр буюу баасан гаригууд байдаг. Даваа гаригт тараасан жиргээ хамгийн олон хүнд хүрдэг. Ялангуяа улстөрчдийн хувьд энэ өдөр жиргэж байвал тэдний жиргээг байнга ажиглаж байдаг сэтгүүлчдийн чихэнд соргогоор хүрч, цааш газар авах магадлал их байдгийг Б.Обамагийн кампанит ажлын үеэр хийсэн судалгаа харуулжээ. Түүний сурталчилгааны баг тун ч мэдрэмжтэй байж долоо хоног бүрийн эхний өдөр өрсөлдөгчид рүүгээ довтолсон мэдээлэл цацдаг байсан бөгөөд хэвлэлүүд үүгээр нь долоо хоног амьсгалдаг байсан юм.
10-19 цагийн хооронд жиргэ
Хэрвээ шөнө дунд гэнэт сайхан санаа орж ирвэл түүнийгээ жиргэхээ түр азнаад, маргааш өглөөг хүлээ. Үр дүнтэй жиргэхэд цаг хугацаа чухал. Твиттерийн хамгийн оргил үе бол өдрийн 13 цаг, 16 цаг, оройн 19 цаг юм. Хүмүүс ихэвчлэн өглөө ажлаа эхлэхийн өмнө Твиттерээ нэг шалгаад, үдийн хоолны дараа нэг, ажлаа тарахын өмнө нэг, оройн хоолны үеэр нэг шалгадаг. Тиймээс яг энэ үед жиргэвэл олон нийтэд хялбархан хүрнэ. Хэрвээ та хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үгээ хүргэхийг хүсвэл өглөөгүүр, харин өөрийн дэмжигчиддээ хүргэхийг хүсвэл орой үдшийн цагийг сонгоорой.
Залуусын мессэж шиг үгийг товчлох хэрэггүй
Твиттерийн орон зайд ашиглах тэмдэгтийн тоо хязгаартай байдгаас зарим жиргээч зүгээр л мессеж бичих, чатлахдаа ашигладагтай адилхан үг товчлох, янз бүрийн тэмдэгтээр үгийнхээ зарим хэсгийг орлуулах явдал гардаг. Гэхдээ хэрвээ та ухаалаг жиргээч бол, Твиттерийг зугаа цэнгэлийн зорилгоор биш ажил хэрэгч маягаар ашиглахыг хүсдэг бол хэзээ ч ийм алдаа гаргаж болохгүй. Энэ ялангуяа улстөрчдөд хамаатай. Буурь суурьтай дүр төрхийг олон нийтэд харуулах ёстой улстөрчид “энэ бол чөлөөт ертөнц” гээд л өсвөр насны хүүхдүүд хоорондоо мессэж бичиж байгаа аятай твиттердээд байвал хэн тэднийг хүндэтгэн харах болж байна. Улстөрчдийн хувьд твиттер тийм ч чөлөөт ертөнц биш бөгөөд энд ямар нэгэн зүйл бичихдээ үг үсгийн болоод найруулгын, дүрмийн алдааг маш сайн нягталж харж байх ёстой. Хэрвээ карьераа боддог л бол шүү дээ. Тийм ч учраас “Хоёр удаа хэмжээд, нэг удаа жиргэ” гэдэг үг хүртэл гараад байгаа юм.
Твиттер хаккердуулах нь тийм ч элбэг тохиолдох зүйл биш
Хэрвээ Твиттерт ямар нэгэн зүйл болохоо боливол хүмүүс шууд л хаккердуулчихлаа гэж боддог. Гэхдээ таны хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол Твиттерт ийм явдал дандаа тохиолдоно. Заримдаа твийт, мессежүүд тань явахгүй, ретвийт хийж болохгүй, эсвэл бичсэн зүйлс алга болох гэх мэтээр асуудал гардаг. Энэ нь ердөө л Твиттерийн сервер хэтэрхий их мэдээлэл агуулж байдгаасаа болоод үе үе саатдагтай холбоотой. Түүнчлэн твийт болон шууд мессэж илгээх тодорхой хэмжээний хязгаар бий. Та тэр лимитээс давсан ч байж магадгүй. Тиймээс ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл Твиттер дансаа хаккердуулчихлаа гэж айх хэрэггүй. Хэрвээ Твиттер дансыг тань хэн нэгэн хакердахыг хүслээ гэхэд нууц үгээр тань дамжиж нэвтэрнэ. Тиймээс нууц үгээ түгээмэл ашиглаад байдаггүй, олж таахад бэрх үг үсэг тэмдэгтээр бүтээхэд л болно.
“Дахин жиргэнэ үү”

0 Сэтгэгдэл