Монголын Лектор төвөөс санаачлан зохион байгуулж байгаа “Оюуны олимп” үндэсний тэмцээнд өчигдөр 55 настай багш, өнөөдөр 78 настай азай буурал бүртгүүллээ. Оюуны ухаанаа сорин уралдахад нас хязгааргүй юм.
Оюуны Олимпийн нэгдүгээр шатны бүртгэл Энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. “Тархины тураал” сэдвээр эссэ бичиж бичих чадвар, таны цэгцтэй мэдлэгийн түвшинг шалгах юм.
ОЮУНЫ ОЛИМП-үндэсний тэмцээнд оролцогчидын БИЧИХ, СЭТГЭХ, БОДОХ, УНШИХ, ИЛТГЭХ гэсэн таван үндсэн чадварыг шалгана.
Эрдэмтэд тархийг “дэлхий дээрх хамгийн нууцлаг объект” гэж нэрлэсэн хэвээр байгаа юм. Тархи судлалын бүх эрдэмтэд тархийг дэлхий дээр байгаа бүх супер болон энгийн компьютерийг нийлүүлснээс ч хэд дахин илүү хүчирхэг гэдэг дээр санал нийлдэг.
Энэ хүчирхэг нууцад нэвтэрч нууцаас хүртэх нь хүн танд л нээлттэй. Тархиныхаа нууцыг нээж, оюунаа уралдуулж Оюуны олимпд оролцоорой.
Оюун ухаан бол хүнд заяагдсан хүний үндсэн баялаг. Энэ баялагаа хэрхэн үнэ хүргэх нь зөвхөн хүн таниас л шалтгаалдаг. Гагцхүү хүн гээчийг амьтнаас ялгадаг зүйл нь уураг тархи, та бидний оюун ухаан.