Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилготой Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр Монгол хүний оюуны бядыг бүх талаар нь шалгах “Оюуны олимп” үндэсний тэмцээнийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр “Энэ хөтөлбөр тодорхой авьяастай хүүхдийн хүрээнд хэрэгжихгүй. Хамгийн авьяасгүй хүүхдийн авьяасыг илрүүлэхэд чиглэсэн” хэмээн онцлон хэлж байсан билээ. Тэгвэл “Оюуны олимп” үндэсний тэмцээнд оролцохын тулд та 16 наснаас дээш Монгол улсын иргэн байх л үндсэн шаардлагатай. Эхний шатад тухайн оролцогч “Тархины тураал” сэдвээр эссэ бичиж бичих чадвараа шалгуулах юм. Мөн өөрийн үзэл санаагаа зөв, ойлгомжтойгоор илэрхийлэх нь чухал юм. Нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Шилдгээр шалгарсан 100 оролцогч хоёрдугаар үед оролцох боломжтой. "Оюуны Олимп"-ийн АВАРГА-ын оюун ухааныг үнэлж АВТОМАШИНААР шагнах бол дэд байр “Макбүүк”, гуравдугаар байрын эзнийг “IPhone” гар утсаар шагнана.
ОЮУНЫ чадварыг зөв хөгжүүлж, үнэлж чадсан улс ОРОН хөгждөг гэдгийг дэлхийн хөгжилтэй орнууд харуулсаар байна. УХААНЫ чадлаар УЛСАА хөгжүүлэх монгол хүн олон учраас боловсрол, мэдлэгтэй иргэн та ОЮУНЫ ОЛИМП-д ОРОЛЦООД үзээрэй.