Хөгжлийн боломжуудыг олгож, залуу иргэдийн эерэг өөрчлөлтийг хийх эрмэлзэлтэй болгохын төлөө залуусын “JCI” Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч Ц.Баатарбилэг тэргүүтэй гишүүд “Оюуны Олимп” тэмцээнийг дэмжихээ илэрхийллээ. Монгол хүний оюун ухааныг уралдуулж буй тус тэмцээнд 16 –гаас дээш Монгол улсын иргэн бүр оролцох эрхтэй. Оюун ухааныхаа хүчээр автомашинтай болж, мэргэн ухаанаа үнэлүүлээрэй. Та “Тархины тураал” сэдвээр эссэ бичиж “Оюуны олимп” үндэсний тэмцээний нэгдүгээр шатанд илгээгээрэй. Шилдэг 100 эссэ бичигч дараагийн шатанд оролцох боломжтой. "Оюуны Олимп"-ийн АВАРГА-ын мэргэн оюуныг үнэлж АВТОМАШИНААР, дэд байр “Макбүүк”, гутгаар байрын эзнийг IPhone маркийн гар утсаар тус тус шагнана. ОЮУНЫ чадварыг зөв хөгжүүлж, үнэлж чадсан улс ОРОН хөгждөг гэдгийг дэлхийн хөгжилтэй орнууд бидэнд үлгэрлэн харуулсаар байна. УХААНЫ чадлаар УЛСАА хөгжүүлэх монгол хүн олон бий. Боловсрол, мэдлэгтэй иргэн та Монгол улсын үнэт баялаг гэдгээ бүү мартаарай.