Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“70 мянга миний амьдралд” эссэ бичлэгийн шилдгүүд тодорлоо


Төрөөс оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болоод хоёр жил болжээ. Харин энэ мөнгөө оюутнууд хэр зөв зүйтэй зүйлд зарцуулдаг юм бол... Энэ асуултын хариултыг олохоор цахим сэтгүүл зүйд ухаалаг тодотголтойгоор хүч түрэн орж ирсэн www.ASSA.mn сайтын хамт олон Монголын оюутны холбоо, Өглөөний хүн хөтөлбөр, Монголын лектор төвтэй хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Далан мянга миний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шилдгүүдээ өнгөрсөн баасан гарагт тодруулсан юм.
“Ухаанаа уралдуулан ухаалаг утастай болоорой” хэмээх уриан дор зохиогдсон эл уралдаанд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ОТИС, Орхон ИС, Улаанбаатар дээд сургууль, Шихихутаг сургуу­лийн нийтдээ 1000 гаруй оюутан бүтээлээ ирүүлсэн. Өрөвдмөөр, сай­шаамаар, ба­хад­маар олон эссэнээс оюутнуудын амьд­ралд 70 мянган төгрөг хэрхэн нө­лөөлж буйг толь­дож болохоор бай­лаа. Тухайлбал, хүүхэдтэй оюутнууд хэрхэн амьдралдаа хүргэдэг, дэрсхэн өссөн ах дүү таван оюутанд сурал­цахад нь хэрхэн  дэмжлэг болж байгаа, 70 мянган төгрөгөө англи хэл сурахад зориулж, улсын тэтгэлгээр гадаадад суралцах боломж өвөртөлсөн, санхүүгийн хувьд бүрэн биеэ дааж эдийн засгийн тооцоотой болох суурийг тавьж өгсөн гээд оюутнууд дор бүрнээ нэгийг өгүүлжээ.
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Лектор төвийг үүсгэн байгуулагч, НИТХ-ын тэргүүлэгч гишүүн Б.Баатархүү, www.ASSA.mn сайтын редактор Х.Өлзийбаяр нар эссэг шүүн тунгаалаа. Эхний шатанд шүүн тунасан 300 эссэнээс дахин сонгон шалгаруулснаар шилдэг 50 шалгарч уралдааны шагналаа гардсан юм. Уралдааныг Монголын үүрэн холбооны оператор “Скайтел” компанийн D20 брэнд ивээн тэтгэсэн.

Өөрөөр хэлбэл, 5-50 дугаар байранд шалгасан оюутнууд ивээн тэтгэгчдийн шагналыг хүртэв. Үүнд, Монголын лектор төвд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийг 10, 100 хувийн тэтгэлэг буюу үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг таван оюутан,  Өглөөний хүн хөтөлбөрийн сургалтад үнэ төлбөргүй суралцах эрхийг мөн таван оюутан гардсан юм. Түүнчлэн “Асса” медиа группээс таван оюутанд  “Агаарын анд ASSA” сэтгүүлийн энэ сарын шинэ дугаарыг оюутны цалин болох 70 мянган төгрөгийн хамт гардуулав. Тэргүүн байрыг МУИС-ОУХС-ийн нэгдүгээр курсын оюутан  Б.Билгүүдэй “Бид 70 мянгыг бүтээх үү эсвэл 70 мянга биднийг бүтээх үү” сэдвээр эзэлж Samsung Galaxy Note-ын эзэн болсон бол удаах байрыг ХААИС-ийн оюутан А.Өлзиймаа “Надад мөрөөдөл бий” сэдэвт эссэгээр эзэлж Samsung Galaxy II-ыг гардан авсан. Харин гурав, дөрөв, тавдугаар  байрт шалгарсан оюутнуудыг Samsung Galaxy Tab-аар мялаасан. Шилдэг эссэг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаанд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид хүрэлцэн ирж “Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Та бүхний эссэ бичлэгийн уралдааны дүн их чухал өдөр гарч байна. Хүн төрөлхтөн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглээд 20 жил болж байна. Энэ жилийнх үгээ хэлэхээс үл эмээх нь сэдвийн дор тэмдэглэж байна.

Жил бүрийн энэ өдрийг угтаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон уралдаан, тэмцээн зохион байгуулдаг. Тэр дундаа залуу үе, 20-30 жилийн дараа эх орныхоо хөгжлийг нуруун дээрээ үүрч явах оюутнуудынхаа амьдралын нарийн нууцаа бичсэн эссэг уншиж шалгаруулах боломж олгосон энэ арга хэмжээг зохион байгуулсан бүх хүнд талархаж байна. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг уншиж байхад үнэхээр бахархах сэтгэгдэл төрсөн. Өнөөдөр 70 мянган төгрөг янз бүрийн хэмжүүртэй байгаа. Нэгэнд нь долоон төгрөг, нөгөөд нь 700 мянган төгрөг шиг л санагдана. Амьдралын маш гайхамшигтай аг­шин, эгшинүүдийг хүнд мартахын аргагүй өгүүлдэг сургамжит өгүүл­лэг Шинэ Монгол телевизээр гард­гийг та бүхэн мэднэ байх. Тэгвэл оюутнууд маань эссэгээ яг л тэр сургамжит түүхийг үзэж байгаа юм шиг бичсэн байна билээ” хэ­мээн ярьсан юм. Дашрамд сонир­хуулахад, дэлхий нийтэд нэг оюутанд 12 мянган ам.долларын зардал ногддог байна. Харин манай улсын хувьд 340 ам.доллар ногдож байгаа нь оюутанд ногдох зардал бага байгаагаас сургалтын чанар тааруу байна гэсэн үнэлэлт өгөхөд хүргэх нь бий. Энэ нь ч,нийгэмд ажилгүйдэл өсөхөд нөлөөлдөг. Шалгарсан бүтээлүүдийг www.ASSA.mn сайтад тавих бөгөөд эссэнүүдийг уншиж танилцахыг хүсвэл тус сайт руу орж унших боломжтой.

Шүүгчид хийгээд шилдэг тав

Б.Билгүүдэй: Эссэгээ дөрөв хоног бичсэн

Тэргүүн байрын эзэн Б.Билгүүдэй шагналаа авангуутаа ээждээ баярт мэдээгээ дуулгасан юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Эссэний санаа яаж  төрсөн бэ. Хэр хугацаанд бичив?
-Баярлалаа. Анх уралдааны зар хараад л оръё гэдэг бодол төрсөн. Учир нь, 70 мянган төгрөг оюутан бидний амьдралд ойр сэдэв шүү дээ. Тэгээд л  оролцсон. Эссэгээ бичихэд дөрөв хоног зарцуулсан.
-70 мянган төгрөг оюутнуудын амьдралд хэр өгөөжөө өгч байгаа вэ. Энэ мөнгө чиний хувьд хэр их мөнгө юм бэ?
-Би ээж, ахтайгаа амьдардаг. Ах бас оюутан. Гэрийнхээ хэрэгцээнд хоол, хүнсэнд бас ном сурах бичиг авахад зарцуулдаг. Оюутан болоход хамгийн  том асуудал бол сургалтын төлбөр. Хэрвээ 70 мянган төгрөгөө бүтэн жил үрэхгүй хадгалбал сургалтын төлбөрөө төлчих хэмжээний мөнгө. Ер нь, дийлэнх оюутанд энэ мөнгө 700 мянган төгрөг шиг санагддаг гэж хэлбэл буруудахгүй байх.


Т.Энххүлэг: Дөрвөн найзтайгаа хамтраад ам зайлах уусмал хийсэн  

Гуравдугаар байрыг ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн гуравдугаар курсын оюутан Т.Энххүлэг эзэлсэн бөгөөд түүний сэтгэгдлийг хуваалцсан юм.

-Эссэнийхээ гол агуулын тухай ярихгүй юү?
-Би бодит судалгаанд үндэслэж бичсэн. Ам зайлах уусмал гаргаж авах санаа төрж найзууд маань 70 мянган төгрөгөө хандивласнаар бодит ажил болсон юм. Тэрнээс ганцхан миний 70 мянган төгрөг хүрэхгүй байсан. Тэгээд удирдагч багшийнхаа  дор дөрвөн найзтайгаа хамтран лабораторын төвшинд ам зайлах уусмал хийсэн. Би хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэхүү эссэг бичсэн. Ингээд хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж байгаад сэтгэл их хөдөлж байна.
-Чиний бүтээсэн ам зайлагч уусмалыг худалдаанд гаргах боломжтой юу?
-Ерөнхийдөө жаахан дэмжлэг үзүүлбэл худалдаанд гаргах боломжтой. Одоохондоо оюутныхаа боломж бололцоогоор өөрийн хэмжээнд л гаргасан. 

0 Сэтгэгдэл
esse nd oroltsson buh zaluus daa bayar hurgiye mongoliin zaluuchuudiin omnoos duu hooloi ni bolj baigaad
тэгсэн нь дээрээ хэхэ
Сайн байна уу эссэ-г хаанаас уншиж болох вэ
eseeg n tavihgui ymuu
esseg ni tawiad uguuch?
Эсээг нь тавьчиж болдоггүй юм уу? шилдэг 5г нь
sain bna essay-nudig uzie
essayg ni haanaas unshih yum be?
EGCHDEE BAYR HURGIY OSHOO ILUU AMJILT GARGAARAI.
mongoliin ouyutmii holboo muis 2 dandaa shou zohioh ymaa te hudlaa temtseen gj bhaar shuud l muisiinhand huwaagaad ogchooch shagnalaa
тэгсэн нь дээрээ хэхэ
mundag bn huuhduudee yostoi mundag
Хамгийн их уншсан