Германы Франкфурт хотноо ажиллаж байгаа, монголын эрдэмтэн 38 настай Баяржаргалын Лхамсүрэн кальцитаас очир алмааз гаргаж авах туршилт хийгээд эхний даваагаа давсан тухай германы http://www.bild.de сайт мэдээлжээ. Хэдийгээр түүний багийнхны гаргаж авсан алмааз нь томруулагч багажаар харахуйц жижигхэн боловч тэрээр энэ судалгаагаа үргэлжлүүлж Нобелийн шагналд хүрчих бодолтой байгаагаа ярьсан байна.
Үнэхээр манай гариг дээрх хамгийн хатуу, нягт энэ эрдсийг хиймлээр гаргаж авах гэж хүн төрөлхтөн, эрдэмтэд 60 жил уйгагүй хөдөлмөрлөсөн ч өнөө болтол чадаагүй байгаа юм. Тэр бас “Канарын арлууд, узбекстанд кальцитын ордуудаас алмааз олддог шүү дээ. Тийм л учраас кальцитийг сонгож авсан “ гэжээ. Гэхдээ одоо 3000 градуст өчүүхэн жижиг алмааз гарган авч байгаа тэдэнд бүр 10000 градус гаргах орчин үеийн хамгийн сайн, лазер тоног төхөөрөмж хэрэгтэй. Үүнд нь хагас сая евро хэрэгтэй байгаа тухайгаа ч тэд бас хэлсэн байна.