АНХААРУУЛГА
УДИРДАМЖИЙГ САЙТАР УНШААРАЙ
Зорилго:
Монгол Улсын ирээдүйн хөгжлийн эх үндэс болсон оюутнуудын сурч боловсрох нөхцлийг сайжруулахын тулд төрөөс явуулж буй олон талт үйл ажиллагааны нэг нь үндэсний тэтгэлэг билээ. Энэхүү тэтгэлэг нь олон талын ач холбогдолтой бөгөөд оюутнууд тэтгэлэгт хамрагдсанаар гарч байгаа үр дүнг олон нийтэд хүргэх, оюутнуудын үзэл бодлыг сонсох зорилготой.
Зохион байгуулагч:
· Монголын Лектор Төв
· Монголын Оюутны Холбоо
Мэдээллийн ивээн тэтгэгч:
· www.assa.mn
Эссэнд тавигдах шаардлага:
· Эссэ 400 үгэнд багтан бичигдсэн байна.
· “Далан мянга-Миний амьдралд ерөнхий сэдвийн хүрээнд тодорхой сэдвээр бичиж болно.
· Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх.
· Arial Mon, Arial фонтоор эссэг шивж, Өөрийн овог нэр холбогдох утас, сургууль ангиа дэлгэрэнгүйгээр бичсэн байна.
· Эссэг 2013 оны 4 сарын 29-нийг хүртэл Монголын оюутны холбооны байранд бичгийн цаасан дээр хэвлэсэн эхийг хүлээн авахаас гадна оролцогчид info@student.org.mn хаягаар бүтээлээ илгээсэн байх хэрэгтэй.
Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй.
Шалгаруулалтын журам:
· Тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдана. Эхний шатнаас шагналт байрын 50 эссэг шалгаруулна. Хоёрдугаар шатанд эдгээр эссэнүүдээс шилдэг 10-ыг шалгаруулан оюутнууд өөрсдөө уншиж тэдгээрээс тэмцээний эхний таван байрын эздийг тодруулна.
· Тэмцээнийг утга зохиол, хэл шинжлэлийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд, Монголын Лектор төв, Монголын Оюутны Холбоо, Их дээд сургуулиудын холбооны төлөөллөөс бүрдсэн шүүгчид шүүн явуулна.
· Тэмцээний дүнг 2013 оны 4 сарын 30-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.
Шагналын сан:
Эхний 50 байранд орсон эссэг www.assa.mn сайтад байршуулна.
· 1-р байр: Өргөмжлөл, Samsung GALAXY SIII D20 номерийн хамт
· 2-р байр: Өргөмжлөл, Samsung GALAXY SII D20 номерийн хамт
· 3-р байр: Өргөмжлөл, ZTE Light D20 номерийн хамт
· 4-р байр: Өргөмжлөл, GALAXY Trend D20 номерийн хамт
· 5-р байр: Өргөмжлөл, GALAXY Y D20 номерийн хамт
· 6-15 байр: Монголын Лектор төвийн сургалтанд суух эрхийн бичиг
· 15-20 байр: Оюутны 70 мянга
· 20-50 байр: Тусгай шагнал
ЛАВЛАХ УТАС: 70115111, 99037871, 88004028