Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шарилтай хамт хагас жил амьдарсан эгч дүү хоёр


Японы Саппоро хотын иргэн эгч дүү хоёр бүсгүй нэг гэрт амьдардаг ахыгаа нас барсныг мэдэлгүй хагас жил болжээ. Тэдний ах 48 настай Макао Тадано өрөөндөө ороод л таг чиг болчихдог гарч ирдэг ч үгүй, дүү нартайгаа ч ярьж хөөрдөггүй нэгэн байсан гэнэ. Дүү хүүхнүүдийн нь хэлснээр бол тэдний нүдэнд  ч харагддаггүй байжээ.
Бид бие биедээ садаа болдоггүй, нэг гэрт амьдардаг атлаа уулздаг ч үгүй байсан. Өөр байранд орохоор нүүх болж гэрээ цэвэрлэх гээгүй бол түүнийг нас барсныг мэдэх ч  үгүй байсан гэж дүү эмэгтэй нь ярьжээ. Таданогийн дүү 48 настай эмэгтэй өрөөнд нь ортол ах нь орон дээрээ нас бараад шарил нь бүр муми болчихсон байсан гэнэ. Харин тэд оршуулахын оронд мумиг хэдэн хэсэг хуваагаад хогийн уутанд хийж гэрийнхээ ойролцоох хогийн саванд хийчихжээ. “Бидний буруутгах вий гэж бид их айсан. Тэгээд л ингэж хаяхаар шийдсэн” гэж нэг хүүхэн нь ярьсан байна. Цогцосыг хог цэвэрлэгээний нэг ажилчин олж хуулийн байгууллагад мэдээлснээр энэ хэрэг ил болжээ. Талийгаачийн биед хүчирхийллийн ямар нэгэн ул мөр байхгүй байснаас хоёр эмэгтэйд ямар нэгэн буруу тохоогүй байна.

0 Сэтгэгдэл
ystoi sonin yumaa uur gogo medeelel bicheerei
ystoi sonin yumaa uur gogo medeelel bicheerei
za araich dee hudlaa medeelel bna uhsen hunees chini muudaj yalzaraad uner garna bizdee
alaad hadgalsan ch yum biluu yaaj medehev
Хамгийн их уншсан