Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Миний найзууд


Алдрай бяцхан үрс минь орчлонгийн сайн сайхныг харж, аав ээжийнхээ элбэрэл хайранд умбан өсөх ёстой ч, тэр бүгдийг мэдрэх хувь дутсан нь даанч харамсалтай. Сэтгэн бодох чадвар, оюун ухаан нь энгийн хүүхэдтэй адил боловч хөдөлгөөний бэрхшээлтэй,   тархины саажилттай  хэмээн эрүүл мэндийнхний хэллэгээр нэршдэг хүүхэд хэд байдгийг та мэдэх үү?

Манай улсад тархины саажилттай 1800 гаруй хүүхэд бий. Сүүлийн үед энэ тоо нэмэгдэх болж. Энэ бол дэлхий нийтэд 1000 амьд төрөлтөд нэг хувь тохиолддог гэж үздэг. Гэтэл манай улсад 1000 амьд төрөлтөд хоёр хувь  байгаа нь  тархины саа өвчний тохиолдол өндөр гэж дүгнэхэд хүрч байна хэмээн гадаадын эмч нар анхааруулжээ. Гэвч тэднийг  хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ерөнхийлөн хамааруулан зөнд нь орхижээ. Эл өвчин нь төрөхийн өмнөх, төрөх үеийн, төрсний дараахь гэсэн гурван үе шатлалаас хамааралтай байдаг аж. Өөрөөр хэлбэл, төрөх үеийн үйл ажиллагаа болон төрсний дараахи үе, түүнчлэн янз бүрийн тархины үрэвсэлт өвчин, нярайн шарлалт зэргээс үүддэг өвчин гэнэ. Гэхдээ тархины саажилтын 90 хувь нь эцэг эхээс хамаардаг. Учир нь, эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө  гэдгийг залуу гэр бүл анхаарах ёстой.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эх жирэмсэн байхдаа ханиад хүрэх, даралт ихсэх, хавагнахад хайхрамжгүй хандсанаас тархины саажилттай хүүхэд төрөх нь элбэг гэнэ. Залуучууд гэр бүл төлөвлөлтөө сайн хийж, биеэ бэлдэж хүүхэд төрүүлэх хэрэгтэйг эмч нар сануулж байна. Судалгаагаар тархины саажилттай хүүхдүүдийн 60 гаруй хувийнх нь оюун ухаан хэвийн байдаг аж. Иймээс энгийн хүүхдүүдтэй хамт сургууль, цэцэрлэгт явуулах хэрэгтэй гэж эцэг, эхэд нь зөвлөдөг ч, авах газар олдоогүй, зөөх хүн байхгүй гээд хойш сууж байгаа нь хүүхдийнхээ ирээдүйг баллаж буй хэрэг гэж мэргэжилтнүүд хэлж байв.
Угтаа, тархины саажилттай хүүхдийг сургууль, цэцэрлэгт сургавал оюун ухаан нь хөгждөг байна. Аль болох бага наснаас нь энгийн сургуульд суралцуулбал чадвар нь илүү хөгждөг. Гэтэл эцэг эхчүүд хоёр, гурван нас хүрэнгүүт нь  улсдаа ганц байдаг сувиллын аравдугаар цэцэрлэгт өгдөг. 30 хоногтойгоос нь хүмүүжүүлдэг эл цэцэрлэгтээ хүмүүжээд  бусад хүүхдийн адил энгийн сургууль, цэцэрлэгт явж болно. Гол нь, үе тэнгийн найзууд нь тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй гэлгүй миний найз хэмээн хүлээн аваасай хэмээн хүсдэг гэж Монголын тархины саажилтын холбооны тэргүүн Г.Буянжаргал хэлж байлаа. Ингээд түүнтэй уулзсан юм.


Г.Буянжаргал: Тэд арван жилийн дараа чадварлаг боловсон хүчин болно

Сувилалын цэцэрлэг яслийн аравдугаар цогцолборын эрхлэгч Г.Буянжаргалаас  зарим зүйлийг тодрууллаа.

-Танай цэцэрлэгт одоогоор хэдэн хүүхэд хүмүүжиж байна вэ. Тусгай цэцэрлэг гэсэн утгаараа дэмжлэг улсаас авдаг уу?
-Нэг ангид зургаагаас найман хүүхэд бий. Нийт 40 хүүхэд суралцах ёстой ч 140 хүрсэн. Энэ нь, манайд тусгай цэцэрлэгийн стандарт гэж байдаггүйтэй холбоотой. Ер нь, тархины саажилттай хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж нийгэмд гадуурхах хандлага байдаг. Тиймээс эцэг, эхчүүд тусгай сургууль, цэцэрлэгт өгөхийг илүүтэй хүсдэг. Уг нь, хүүхдийнхээ сэтгэн бодох чадамжийг хараад энгийн сургууль, цэцэрлэгт хүмүүжүүлэх ёстой. Энгийн сургууль, цэцэрлэгт явбал тэдэнтэй адилхан мэдлэг олж авна. Тархины саажилтай гээд гэрт нь байлгаад байвал хүүхдийн оюун ухаан хөгжихгүй.

-Энгийн сургууль, цэцэрлэгт өгье гэхээр хүлээж авдаггүй байх л даа?
-Нэг багш ангидаа 50 хүүхэдтэй гэж бодъё. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад энгийн хүүхдээс эрс ялгаатай. Наад зах нь, А, Б үсгээ ч мэдэхгүй болохоор багш нь авах сонирхолгүй. Хэчнээн сургая гэсэн ч суурь мэдлэггүй болохоор хэцүүддэг л дээ. Цэцэрлэг хүүхдийн хүмүүжлийн үндсийг тавьж өгдөг. Цэцгээр яривал үндэс нь ямар байхаас дээшээ хэрхэн ургах нь шалтгаалдаг гэсэн үг. Сургуульд орох үндэс муу тавигдвал багш нь ачааллаа дийлэхгүйгээс буцаагаад тусгай сургууль, цэцэрлэг рүү нь явуулдаг. Тиймдээ ч тархины саажилттай хүүхдүүдэд дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшүүлээд л орхидог. Ингэхээр тэр хүүхдүүд хэзээ ч дээд сургуульд орж чаддаггүй, улсаас тэтгэмж аваад суудаг нийгмийн идэвхгүй нэгэн болж өсдөг. Энэ байдлаас нь гаргамаар байна шүү дээ.

-Тархины саажилттай хүүхдүүд хэзээнээс энгийн сургуульд явж эхлэх вэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сард Нийгмийн халамжийн тухай хуульд долоон өөрчлөлт, шинэчлэл оруулсан. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургууль, цэцэрлэгт явуулах. Энэ шинэчилсэн хууль хэрэгжвэл арван жилийн дараа чадвараараа хэнээс дутахааргүй боловсон хүчин төрөн гарсан байна. Гол нь, энэ хуулийг сурталчлах хэрэгтэй. Ингэснээр бид өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэж чадна.

-Танай цэцэрлэгийн багшлах боловсон хүчин хэр байна вэ. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах багш нар ховордсон гэсэн. Тухайлбал, дохионы багш?
-Манай цэцэрлэгийн хувьд багш нараа цэцэрлэгийн коллежоос авдаг. Мөн Япон, Австралиас нэг, хоёр жилийн хугацаатай мэргэжилтнүүд ирдэг. Хөдөлгөөний засалч багш нарыг Энэтхэгт сургаж бэлтгэдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд сургахад наад зах нь машин тэрэгний хүндрэл байдаг. Танай цэцэрлэгийн хувьд?
-Манайх микро автобусаараа хүүхдүүдээ зөөдөг. Автобус маань дээр үеийнх болохоор сургууль, цэцэрлэгийн унааг дугаар харгалзахгүй явуулна гэсэн заалтад нийцээгүй. Дээрээс нь, долоо хоногийн дөрвөн өдөр хүүхдүүдээ зөөдөг. Учир нь, манай цэцэрлэгт хотын зах болох Сонгинохайрхан, Гачууртаас хүүхэд ирдэг.  Тийм болохоор эцэг, эхчүүдтэйгээ тохиролцоод шатахууныхаа асуудлыг шийддэг болохоор дөрвөн өдөр л хүүхдүүдээ автобусаар зөөдөг юм.

0 Сэтгэгдэл
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлж байхыг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр худалдаж авсан. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмчийн бичсэн захианы хаяг нь түүнд баярлан талархаж, бөөр худалдаж авснаар хэрхэн санхүүгийн тусламж авснаа дэлхий даяар ярихад би имэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирсэн зүүд шиг санагдаж байна. Doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө та бүхэнтэй адил төстэй санхүүжилт авах боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. Doctorcollins3@gmail.com Би бол Анита. Монголоос
Хамгийн их уншсан