Ямагт олны анхаарлын төвд явдаг тэрбумтан Дональд Трамп нь хошин шогийн нэрт жүжигчин Билли Марын эсрэг шүүхэд гаргаад байсан өргөдлөө шалтгаан дурдалгүйгээр татан авчээ. Ингэснээр бүр ч их дуулиан дэгдсэн байна.Энэ оны нэгдүгээр сард Билли Мар нь хэрэв Трамп өөрийгөө орангутанг төрлийн хүн төрөлт сармагчны хүүхэд биш гэдгээ нотлож чадвал өөрийнх нь сонгосон буяны санд таван сая ам.долларын хандив өргөнө гэж амласан юм. Трамп энэ амлалтыг нь маш нухацтай хүлээж авсан бөгөөд өөрийгөө 1946 оны зургадугаар сарын 14-нд Нью-Йоркийн Квинс дүүрэгт, Фрэд Трамп ба Мэри Маклеодын хүү болсон төрсөн гэсэн магадлагааг явуулсан юм. Үүний дараа амлаад байсан таван сая ам.доллараа нэн даруй шилжүүлэхийг шаардаж. Харин Мар шилжүүлэлгүй үлдэсний дараагаар Трамп түүнийг шүүхэд өгсөн юм.
Жилийн өмнө дууссан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трамп нь Обамаг Америкийн нутаг дэвсгэр дээр төрөөгүй, тиймээс сонгуульд өрсөлдөхгүй эрх гэж мэдэгдээд үнэхээр Америкт төрсөн гэдгээ 100 хувь батлах бичиг баримтыг гаргаж ирвэл Обамагийн сонгосон дурын буяны санд таван сая ам.доллар хандивлана гэж мэдэгдэж байсан билээ. Хошин шогийн жүжигчин Трампын амлалтыг ёжилсон нь түүнд огт таалагдаагүй бололтой.