Өнгөрсөн ням гарагт америкт хоёр хос гэрлэжээ. Үгүй аль хосууд сэтгэл санаагаараа нийлээд гэрлэж амьдралаа холбохыг хэлж барах вэ дээ. Гэхдээ энэ хоёрын хувьд онцгой, яагаад гэвэл Даллас Винс бол өндөр хүчдэлд цохиулж гэмтсэнийхээ дараа нүүрээ солиулсан анхны америк хүн бол түүний сүйт бүсгүй Жеми Нэш нь авто ослын золиос болсон хүн.
1. Тэдний хуриманд 200 гаруй зочид ирсний дотор хосуудын хэн хэнийх нь хамгийн хүнд үед өмөг түшиг болсон эмч сувилагч нар байсан байна.
2. Техасын иргэн Даллас Винс бол АНУ-д хамгийн анх нүүрээ бүрэн солиулсан хүн.
3. Тэрээр донорын нүүр шилжүүлэн суулгуулснаасаа хойш хоёр жил болоод гэрлэж байгаа нь энэ.
4. Харин түүний сүйт бүсгүй, 29 настай Жеми нь авто осолд орж биеийнх нь 70 хувь түлэгдсэн юм.
5. Залуу хосууд сэтгэл заслын эмчилгээний үеэр танилцсан байна. “Би өөр хэн нэгнийг хайрлах хэрэггүй юм байна гэдгийг шууд л ойлгосон. Энэ бол амьдралын минь шинэ үеийн эхлэл” гэж Винс ярьж байна.
6. Тэдний харилцаа танилцсанаас нь хойш улам дотноссоор ийн нэгэн бүл болж байгаа нь энэ.
7. “Бид бие биенээ нөхөж амьдарч чадна. Энэ маань хараагүй, харин миний гар түлэнхий. Хамгийн гол нь биеийн хувьд төдийгүй сэтгэл санаагаараа бид нэг байх болно. Одоо өнгөрсөн аймшгийг мартаж ирээдүйгээ сайхнаар төсөөлж амьдрах хэрэгтэй байна шүү дээ” гэж тэр хоёр ярьж байна.