Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1938 онд гар утас байсан гэж үү

1960-аад онд Вьетнамын дайны үед асар том хийцтэй утасгүй холбооны хэрэгсэл байсан тухай кино, баримтуудаас бид мэднэ.
Гэтэл 1938 онд АНУ-д авсан баримтад кинон дээр гар утсаар яриад явж байгаа бүсгүйн зураг гарсныг саяхан олонд дэлгэсэн байна. Үүнээс бүр өмнө Чарли Чаплины 1928 оны “Цирк” кинон дээрч бас ийм дүрс гардаг.
Энэ баримтат киноны дүрсийг тухайн кинон дээр гарч байгаа эмэгтэйн хамаатан гэх хүн дэлгэж, тэр утсаар яриад байгаа эмэгтэй ч одоо амьд сэрүүн байгаа гэсэн байна. Гертруда Жонс гэдэг тэр эмэгтэй тухайн үед 17 настай байхад нь утасгүй тийм хэрэгслээр холбоо барих туршилтыг Леонминстер, Массачусетс мужийн хооронд туршиж байсан гэжээ.
Тэтгэврийн тэр хөгшний үгээр бол таван эмэгтэйд ийм төхөөрөмж өгч  туршиж байсан, өөр нэг бүсгүйтэйгээ ярьж байхад нь тэр зургийг авсан гэсэн байна. Гэхдээ энэ бүхнийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан