Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Дэлхийд зартай 10 луйвар
10-р байр. Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай түрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний үхэр наймаалсныхаа дараа сайн танихгүй нэгэн эрд Америкийн ерөнхийлөгчдийн харшийг түрээслэснийхээ төлөөх эхний жилийн түрээс болох 100 мянган доллараа төлчихөөд, эрхийн бичгээ барьж ирээд бөөн хэрэг мандааж байжээ.
9-р байр. Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогүй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Үүнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийдэж. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд зальт эр сонин дээр гарсан мэдээг зочдод уншуулан Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж “хошгируулж” байгаад хөдөөнөөс ирсэн нэгэн баянд зарчихжээ. Цамхагийг авсан эр мэхлүүлсэн гэдгээ мэдээд олны доог тохуу болохоос айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй чимээгүй өнгөрсөн тул амташсан луйварчин таван удаа зарсан байдаг. Харин анхны залилуулагч олон жилийн талаар тэр талаар ам алдсан байдаг гэнэ.
8-р байр. Английн луйварчин Америкаас ирсэн баян эрд Английн үндэсний баатар адмирал Нельсоны дурсгалын хөшөө, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бүх арслангийн хөшөө, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтээр зарчихаад алга болоод өгсөн байдаг.
7-р байр. Санкт Петрбург хотноо байдаг Өвлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нүсэр ордонг дөрвөн ч удаа зарж, түрээсэлж байсан байх юм. Жишээлэхэд нэг эр хөшиг оёдог компанийн удирдлагатай уулзаад 19-р зууны үеийн асар үнэтэй урлагийн бүтээл болох зээгт наамлуудыг орчин үеийн хөшгөөр солих эрхийг өндөр үнээр худалдаад бултжээ.
6-р байр. Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мөн л Америк баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян эр ихээхэн хэмжээний мөнгө шууд төлөхөд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггүй алга болсон байна. Энэ явдал 1929 онд болжээ.
5-р байр. Колизей. Ромын эзэнт гүрний сүр хүчний гэрч болон үлдсэн домогт Колизейг нэг эр “засварлахаар” шийджээ. Тэрээр өөрийгөө засгийн газрын бие төлөөлөгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж “албан тушаалтанд” ихээхэн хэмжээний мөнгө атгуулжээ. Мэдээж нөгөөх эр авлигын мөнгийг аваад л сураггүй алга болсон байна.
4-р байр. Францын хаадын ордон байсан дэлхийн хамгийн олон үзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хүмүүст 18 удаа бүхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг францын цагдаа нар баримтаар нотолсон байдаг.
3-р байр. Эрх чөлөөний хөшөө. Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгүй зүйл. Гэвч Австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл өгсөн байна. Ийм мэдээ сонссон бизнесмэн шууд л газар дээр нь мөнгө тоолон өгч хөшөөний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бөгөөд таван жилийн ялаар шийтгэгдсэн байдаг.
2-р байр. Пизаны цамхаг. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизаны цамхагийг мэдэхгүй хүн цөөхөн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд байшинг удахгүй жинхнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргүй шинэ байшин барих болсон гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.
1-р байр. Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг Бен цамхгийг та зураг, кинон дээрээ олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин мөн л баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нөгөө эрхээ барьж ирээд бөөн юм болж. Тийм эрхийг өгөх боломжгүй, мэхлүүлсэн байна гэж хэлтэл итгэхгүй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг Бений хамгийн дээд давхарт нь гаргаж үзүүлсний дараа л мэхлүүлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг Бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бүхэлдээ эзэлж байдаг.
danda l USA humuus bhin haha enhtaiwnii guurig zarah wiide udaku
oyu tolgoi bayar bayartsogt 2g nemeeche end
120-iin Tanktai hushuug neg hyatadad zarchihsan gej bgaa
dandaa l usa chuud medhluultsen bn shd :)
mongol zaluu tanktai hoshoog hyataduud zarj l bl aa 1990 d onii yed
Хүн амын нягтрал өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа цагт үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой луйврын тоо ч гэсэн данан асч байна. Үл хөдлөх хөрөнгө, түүхийн дурсгалт зүйлсийг наймаалах гэсэн өнгөрсөн зуунд гарсан хамгийн лут 10 луйврыг уншигч танд сонирхуулж байна. Юмыг яаж мэдэх вэ энд тэнд явж байтал чинь гэнэт хэн нэгэн нь Тянь Ань Миний талбай, эсвэл Луврын музейг худалдаж авах, түрээслэх санал тавьбал авах гэж бүү яараарай.
10-р байр. Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай түрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний үхэр наймаалсныхаа дараа сайн танихгүй нэгэн эрд Америкийн ерөнхийлөгчдийн харшийг түрээслэснийхээ төлөөх эхний жилийн түрээс болох 100 мянган доллараа төлчихөөд, эрхийн бичгээ барьж ирээд бөөн хэрэг мандааж байжээ.
9-р байр. Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогүй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Үүнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийдэж. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд зальт эр сонин дээр гарсан мэдээг зочдод уншуулан Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж “хошгируулж” байгаад хөдөөнөөс ирсэн нэгэн баянд зарчихжээ. Цамхагийг авсан эр мэхлүүлсэн гэдгээ мэдээд олны доог тохуу болохоос айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй чимээгүй өнгөрсөн тул амташсан луйварчин таван удаа зарсан байдаг. Харин анхны залилуулагч олон жилийн талаар тэр талаар ам алдсан байдаг гэнэ.
8-р байр. Английн луйварчин Америкаас ирсэн баян эрд Английн үндэсний баатар адмирал Нельсоны дурсгалын хөшөө, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бүх арслангийн хөшөө, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтээр зарчихаад алга болоод өгсөн байдаг.
7-р байр. Санкт Петрбург хотноо байдаг Өвлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нүсэр ордонг дөрвөн ч удаа зарж, түрээсэлж байсан байх юм. Жишээлэхэд нэг эр хөшиг оёдог компанийн удирдлагатай уулзаад 19-р зууны үеийн асар үнэтэй урлагийн бүтээл болох зээгт наамлуудыг орчин үеийн хөшгөөр солих эрхийг өндөр үнээр худалдаад бултжээ.
6-р байр. Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мөн л Америк баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян эр ихээхэн хэмжээний мөнгө шууд төлөхөд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггүй алга болсон байна. Энэ явдал 1929 онд болжээ.
5-р байр. Колизей. Ромын эзэнт гүрний сүр хүчний гэрч болон үлдсэн домогт Колизейг нэг эр “засварлахаар” шийджээ. Тэрээр өөрийгөө засгийн газрын бие төлөөлөгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж “албан тушаалтанд” ихээхэн хэмжээний мөнгө атгуулжээ. Мэдээж нөгөөх эр авлигын мөнгийг аваад л сураггүй алга болсон байна.
4-р байр. Францын хаадын ордон байсан дэлхийн хамгийн олон үзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хүмүүст 18 удаа бүхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг францын цагдаа нар баримтаар нотолсон байдаг.
3-р байр. Эрх чөлөөний хөшөө. Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгүй зүйл. Гэвч Австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл өгсөн байна. Ийм мэдээ сонссон бизнесмэн шууд л газар дээр нь мөнгө тоолон өгч хөшөөний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бөгөөд таван жилийн ялаар шийтгэгдсэн байдаг.
2-р байр. Пизаны цамхаг. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизаны цамхагийг мэдэхгүй хүн цөөхөн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд байшинг удахгүй жинхнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргүй шинэ байшин барих болсон гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.
1-р байр. Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг Бен цамхгийг та зураг, кинон дээрээ олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин мөн л баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нөгөө эрхээ барьж ирээд бөөн юм болж. Тийм эрхийг өгөх боломжгүй, мэхлүүлсэн байна гэж хэлтэл итгэхгүй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг Бений хамгийн дээд давхарт нь гаргаж үзүүлсний дараа л мэхлүүлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг Бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бүхэлдээ эзэлж байдаг.
0 Сэтгэгдэл
*****
zasgiin gazar har horin ruu bugd nuuh uchir zasgiin ordnyg zarna hushuunuudiig zarahgui
2013.04.02
2013.04.02
2013.04.02
2013.04.02
2013.04.02
2013.04.01