Венесуэлд ерөнхийлөгч Уго Чавес агсныгаа диваажинд байгаа тухай хүүхэлдэйн кино хийж улсынхаа төв телевизээр гаргасан байна. Хэдхэн минутын энэ дүрс бичлэгээ “Ерөнхийлөгч минь хагцъя даа” гэж нэрлэжээ.
Энд талийгаач уламжлалт улаан хүрмээ өмссөн ерөнхийлөгч Уго Чавес ногоон нугаар алхлан овоохойн дэргэд зогсоо хэдэн хүнтэй уулзаж байгаа нь гарна. Хүмүүсийн царайг хараад Уго Чавес гайхсанаа дараа нь нүүрэнд нь баяр тодорно. Тэгэхдээ тэд нь ерөнхийлөгчийн эмээ, ээж, Венесуэлийн үндэсний баатар, генерал Симон Боливар, латин америкийн их хувьсгалч Че Гевар нар байх юм гэнэ.
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес удаан хугацаагаар өвдөж байгаад гуравдугаар сарын 5-нд нас барсан юм. Зарим эх сурвалж энэ хүүхэлдэйн киног өнөөдөр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Николос Мадурогийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг гэж байна.