Холбооны мөрдөх товчооны ажилтнууд “Хоттелогийн тайлан” хэмээн Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай тайланд анх удаа албан ёсны тайлбар хийлээ. Энэ тайланд нэрд гарсан Розуэллийн халдлага гэдгийн тухай өгүүлсэн байна. 1950 онд харь гаригаас ирсэн хүмүүсийн тухай дөрвөн сарын турш шалгасан юм. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу шаардсанаар “Хоттелогийн тайлан”-г 2011 онд Холбооны мөрдөх товчооны сайтад байрлуулжээ. Энэ бол энэ албаны ажилтан Жон Хоттел 1947 онд Нью-Мексико мужид унасан нисдэг тавагны тухай тайлагнасан ажил байжээ.
Хоттелийн тайлагнаснаар энэ биет нь тус бүр 15 метр диаметртэй нисдэг таваг байсан байна. Баг бүрт нэг метр орчим өндөртэй харь гаригийн гурван хүн байсан гэдэг. Харь гаригийнхан бүгд зөөлөн металл хувцастай байсан байна. Нисдэг тавгийг ойролцоох радараас устгасан гэдэг. Дараа нь цэргийн кино оператор Розуэлл яг тэр газарт нь “Харийнхан зочилсон нь” гэдэг кино хийсэн юм. Гэвч үүнийг зохиомол гэж үзэж байгаа юм байна.