Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дарангуйлагч Муссолиний нууц хоргодох байрыг саяхан олжээ

Италийн дарангуйлагч Бенито Муссолин, түүний нууц амраг Кларетт Петаччи хоёрын их британийн агаарын бөмбөгдөлтөөс хоргодох нууц байрыг саяхан олсон байна. Ром дахь фашистуудын албан байрны доор 15 метрийн гүнд байсан энэ байрыг уг байрны суурийг засварлах үедээ олжээ. Есөн өрөөтэй, нийтдээ 80 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ байрнаас гарах хоёр ч хаалгатай байж. Нэг нь Сан-Маркогийн сүмийн дэргэдэх цэцэрлэг дунд байсан бол нөгөө нь Виктор Эммануилийн хөшөөний дороос гардаг байжээ.
Энэ бол өөрийгөө дюче хэмээн нэрийдсэн, Италийн аугаа их дарангуйлагч  Бенито Муссолиний амиа хамгаалах гэж барьж байгуулсан 12 дахь хоргодох байр. Үүнийг ердөө л түүнд, түүний нууц амрагт зориулж барьсан. Ямарч бөмбөг, тэсрэлтээс хамгаалахаар бат бэх барьсан байна” хэмээн архитектор Карло Серөфини хэлсэн байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан