Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад 18 үлдээд байна. Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн сурагчид өөрсдийн хүссэн мэргэжлээрээ их дээд сургуульд элсэх мөч ойртсоор. Гэтэл шинэхэн оюутнууд маань сургалтын төлбөр гэсэн асуулттай хамгийн түрүүнд тулгардаг. Хүүхдээ их сургуульд сургаад хоосорсон малчин айл ч байдаг. Ийм байдалд орохгүйн тулд оюутнууд маань Сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах хүсэлтэй байдаг. Гэхдээ хэрхэн, яаж хөөцөлдөхөө мэдэхгүй явсаар хоцордог. Тийм учраас энэ талаар БШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Л.Базардаргиагаас тодруулсан юм.
-Шинээр элссэн болон суралцаж буй оюутнуудад Төрийн сангаас зээл олгодог. Энэ жил хэдэн оюутныг зээлд хамруулах бол. Урьдчилсан дүн гарсан уу?
-Энэ жилийн урьдчилсан тоо гараагүй. Ерөнхий шалгалтын дараа тодорхой болох байх. Манай байгууллага 1993 оноос хойш өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд олон мянган оюутныг сургалтын Төрийн сангийн зээлд хамруулж, гадаад, дотоодод мэргэжил боловсрол эзэмшихэд нь тусалсан. Өнгөрсөн онд гэхэд л элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй 3500 оюутанд зээл олгосон байна.
на өөр шалгуур тавьдаг шүү дээ...?
-Хагас өнчин, малчин өрхийн суралцагч, амьжиргааны төвшингээс доогуур орлоготой өрх, мөн цэргийн албыг хоёроос доошгүй жилийн хугацаанд хаасан албан хаагч энэ зээлд хамрагдах боломжтой.
-Шинээр оюутан болж байгаа залууст маань Төрийн сангийн зээл хэрхэн хөөцөлдөх талаар мэдэхгүй явсаар хоцрох нь бий?
-Өргөдөл, суралцагчийн иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбараа авчирсан байх ёстой. Мөн Боловсролын үнэлгээний төвийн батламж, сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг, малчин өрх болохыг нь нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргын баталгаажуулсан албан ёсны бичиг байхад болно.
-Сургалтын зээлд хамрагдсан оюутнууд маань зээлээ эргэн төлөх учиртай. Ямар дараалалаар эргэн төлөх билээ...?
-Хоёр талт гэрээний дагуу зохих журмаар заасан хугацаанд нь төлж барагдуулах ёстой байдаг. Их, дээд сургуулиа төгсөөд зээлээ барагдуулаагүй тохиолдолд их сургуулийн мэргэжлийн диплом олгодоггүй. Зээлийн хэмжээ нь их, дээд сургууль, коллеж зэргээс шалтгаалан өөр өөр хэмжээтэй олгогддог. Тодорхой мөнгөн дүнгийн хязгаарлалт байхгүй.
-Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж гэж олгодог шүү дээ. Өнгөрсөн жилээс төрийн албан хаагчдын хүүхдүүдэд олгодог тэтгэлгийг олгохоо больсон байгаа...?
-Хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амжиргааны тэтгэлэггүй суралцаж буй Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог. Дотооддоо бол бүтэн өнчин, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, мөн эцэг, эх нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхөөс суралцаж буй бакалаврын зэргийн суралцагчдад олгодог.