Эртний түүхт Энэтхэгийн гайхамшигт Таж махалыг хайр дурлалын дурсгал гэдэг бол Кхажурахо хийдийг жинхэнэ сексийн дурсгал, уран баримал гэж болно. Энэтхэгийн төв нутаг байдаг энэ хийдийн цогцолбор байгаль, уран барилгын дурсгалт газар, хаанахын хэний ч нүд булаах газар шигээ эротик баримлуудаараа заавал анхаарал татна. Ийм ч болохоор үүнийг Камасутрагийн хийд гэж болох юм.
Сарны бурхан Чандела нэгэнтээ голын усанд шумбаж байгаа үзэсгэлэнт бүсгүйг олж хараад сэтгэл алдран газарт бууж ирэн түүнтэй жаргаж нэгэн шөнийг өнгөрүүлж. Тэгээд буцахынхаа өмнө бүсгүйд сайхан хүү төрж нэгэн сайхан өдөр маш гоё сүм барина. Тэгэхдээ энэ шөнийн жаргалыг санагдуулам олон сайхан барималтай сүм байх болно гэжээ.
Ингэж аугаа их Чандела эзэнт гүрнийг үндэслэгч төрж 900-1100 онд Кхажурахо хийдийг байгуулсан байна. Тэгэхдээ ганц сүм ч барьсангүй, нийт 85 сүм бариулсан нь өнөөдөр Таж Махалтай эн зэрэгцэхүйц уран барилгын гайхамшигт дурсгал болоод байгаа нь энэ.
Эндэхийн сүм бүрийн ханан дээр эзэнт гүрний удирдагч, энгийн хүмүүс, мал сүрэг, тариа ногоо, цэрэг дайчид гээд амьдралын бүхий л үйл явцыг дүрсэлсэн байдаг. Сүмийн хануудыг дүүргэсэн хэдэн мянган ийм барималд хүний амьдралын өдөр тутмын бүхий л үйл хөдлөлийг дүрсэлсний дотор хайр дурлал, бэлгийн амьдралыг дүрсэлсэн нь хэдэн зуу.