Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Холливудын хамгийн олон жил ханилсан хос

Гэр бүлийн тал дээр тогтворгүй хүмүүсийн цуглуулга гэмээр Холливудад хамгийн олон жил ханилсан хос  хэн болохыг мэдэх үү. Тэд бол алдарт жүжигчин Дастин Хоффманы гэр бүл. Өдгөө 75 настай ахмад жүжигчин эхнэр Лизатайгаа 32 жил ханилж байгаа юм. Тэд хамгийн сүүлд Парист шинэ киноныхоо нээлтийн ёслолын үеэр хамтдаа олны өмнө гарчээ. Дастин Хоффман  эхнэрээсээ 17 насаар ах юм. Лиза түүний хоёр дахь эхнэр бөгөөд тэрээр ирээдүйн гэргийгээ 10 настай байхад нь анх танилцсан гэдэг. Гэр бүлийн найзынх нь охин болох Лиза түүнд анхны харцаар дурлаад, том болохоороо түүнтэй гэрлэнэ гэж гэрийнхэндээ хэлсэн гэлцдэг. Харин хожим нь Дастин Хоффман энэ тухай Лизагийн гэр бүлийнхнээс сонсоод, нэг их удалгүй тэд гэрлэжээ. 1980 онд гэрлэсэн тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан