Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жерар Депардье Парист моторт дугуйгаа алдлаа

Францын нэрт жүжигчин, ОХУ-ын иргэн Жерар Депардьегийн мопёдыг  Парисын Лилль дүүрэгт гудамжинд тавьсан байхад нь хэн нэгэн хулгайлан авч оджээ. Нэрт жүжигчин энэ  мото дугуйгаар  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэвийн бус явж байгаад цагдаад баригдаж байсан юм. Цагдаагийнхан түүнийг саатуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг нь тогтоосноо энэ нэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн. Хэрэв энэ хэрэг шүүхээр шийдэгдвэл тэрээр 4,5 мянган еврогийн торгууль төлж, хоёр жил хүртэл хугацаагаар эрхээ хасуулах шийтгэл хүлээх юм.
ОХУ-ын иргэний паспорт өвөртөлсөн Депардье Белгиэр дамжиж яваад Парист очоод байсан нь энэ гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан