Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“National Geographic”-иас “Монгол вундеркинд 2013” олимпиад зарлав

Дэлхийд алдартай “National Geographic” сэтгүүл монгол хэлээр гарах болсноор АНУ-ын Үндэсний Газарзүйн нийгэмлэгийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдэд монголчууд оролцох боломжтой болсон. Үндэсний газар зүйн нийгэмлэг 1993 оноос хоёр жил тутамд “National Geographic”-ийн дэлхийн аварга шалгаруулах хүүхдийн олимпиад зохион байгуулж ирсэн юм. Энэ удаа “Монгол вундеркинд 2013”-ын гурван ялагч дээрх олон улсын олимпиадад оролцох ажээ. Олимпиадын асуултууд нь “National Geographic”-ын агуулга, стандартаар явагдаж, оролцогчид асуултын 20 хувьд нь англи хэлээр хариулах аж.
“Монгол вундеркинд 2013” олимпиадын нээлт ирэх  30–нд МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль дээр болох нь. Нэгдүгээр шатанд оролцогч хүүхдүүд хувилбарт хариу бүхий тест бөглөнө. Тестийн асуултын  80 хувь нь монгол, үлдсэн 20 хувь нь англи хэл дээр байх юм. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас тунасан 100 сурагч хоёрдугаар шатанд өрсөлдөж шилдэг 50 нь гуравдугаар шатанд оролцох эрх авах юм байна. “Монгол вундеркинд 2013” олимпиадын хамтран зохион байгуулагч нь NTV телевиз бөгөөд маш сонирхолтой шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүүхэд, гэр бүлд зориулсан шоу нэвтрүүлгийн бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Эхний хоёр шатнаас шалгарсан 50 сурагч телевизийн таван цуврал нэвтрүүлэгт оролцон нэвтрүүлэг тус бүрээс нэг сурагч шалгарна. Харин сүүлийн шатанд үлдсэн таван сурагчийг шувтаргын нэвтрүүлэгт оролцуулж  эрдэм мэдлэгийг нь сорьж гурван ялагч тодруулах юм байна. Энэ гурван ялагч ирэх долоодугаар сард эх орноо төлөөлөн ОХУ-ын Санкт Петербург хотод болох “National Geographic”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг зардлын хамт гардан авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан