Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фила тарваганд цаазын ял нүүрлэж байна

Фила тарвага хагас сарын өмнө ичээнээсээ гарч америкчууд удахгүй өвөл дуусч, хавар болох нь хэмээн итгэцгээж байж. Гэтэл америк тивд хавар ирэх нь байтугай олон газарт тэгээс доош градус хүртлээ хүйтэрч, хаа сайгүй цас орон шуурга шуурч бараг л зуд нүүрлээд байна. Нутгийн иргэд хөөрхий амьтнаас ам асууж эхлэх нь тэр. Батлер тойргийн эрх баригчид хөөрхий Филаг цаг агаарын буруу төлөв гаргасан гэж буруутгаж байна хэмээн  Korrespondent.net сайт бичсэн байна. Тэд үндэслэлээ “Тарваганы өдрөөр л хэмжиж урин цаг ирж байгааг мэддэг. Гэтэл энэ жил түүнээс хойш цасан шуурга үргэлжилж, агаарын температур ч дээд хэмжээгээрээ буулаа. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэж цаг уурынхан хэлж байна. Тэгэхээр цаг агаарын буруу төлөв гаргаж, удахгүй хавар болно гэж олныг төөрөлдүүлсэн  тарвага гэмт хэрэгтэн гэсэн үг” гэжээ. Тойргийн прокурор Майкл Гмоусер хөөрхий тарваганд нийгмийн хэв журам,  Огайо мужийн хууль  зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ зүйл ангиар буруутгавал тарваганд цаазаар авах ял оноох болох нь. Прокурор Гмоусер Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр ингэж биднийг мэхлээд байхад түүгээр бид яах ч юм” гэжээ. Гэхдээ прокурор тарваганы талынхан түүнийг өмгөөлж нэхэмжлэл гаргахыг хүлээж байгаа гэдгээ хэлжээ.

Тарваганы өдөр гэдэг нь АНУ, Канадад жил бүрийн хоёрдугаар сарын 2-нд тэмдэглэдэг, урин цаг ирж байгааг зарладаг баярын өдөр. Энэ өдөр тарвага ичээнээсээ гардаг байна. Нартай сайхан өдөр гарч ирсэн тарвага сүүдрээсээ цочих юм уу, эргээд нүхэндээ орж байвал өвөл дахиад зургаан долоо хоног үргэлжилнэ гэсэн яриа ч байдаг.
Панксутони хотын Фила нэртэй энэ тарвага жил бүр л ичээнээсээ гарч хавар ирж байгааг зарладаг, үүгээрээ энэ нутгийнханд  алдаршсан нэгэн байж. Энэ жил даанч мань амьтан алдсанаас болоод ийнхүү хэрэгтэн болчихсон нь энэ.

0 Сэтгэгдэл
nadad ogchih boodog hiigeed idchihee
huurhi tarvag
Хамгийн их уншсан