Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн яг нас барахынхаа өмнө юу хүсдэг вэ

Мөнх бусын хорвоод хүн нэг л цагт наснаас халина. Аугаа их Сэнгийн Эрдэнэ гуайн “Өвгөн бүргэд” өгүүллэгт гардаг шиг өнгөрүүлсэн амьдралаа нэгэнтээ эргэн боддог биз.  Нэгэн насны амьдрал юм болохоор эргэн дурсахаар сайн сайхан зүйл байхаас гадна бас харамсмаар зүйл бас байж л тараа.  
Эмнэлгийн сувилагч Бронни Вэар хэдэн жилийн туршид амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрөөж байгаа өвчтөнүүдийг асарч яриа, захиасыг нь сонсон эхэндээ өөрийн блогт бичдэг байснаа сүүлдээ эмхэтгэн ном болгожээ.

Хүн амьдралынхаа сүүлийн мөчид ухаан саруул байж ямар нэгэн юманд сэтгэл дундуур, харамсч байдаг, юуг ч юм өөрчилмөөр байна уу гэж  асуухад хэдхэн зүйл л байдаг даа гэж Брони хэлсэн байна. Түүний номноос хүмүүсийн нас барахын өмнөхөн хамгийн түгээмэл хэлдэг харууслыг Бронигин тайлбартайгаар  дор нийтэлж байна.

“Үүнээс арай өөрөөр амьдрах эр зориг надад дутсан юм даа”
“Энэ бол хамгийн түгээмэл харуусал. Хүмүүс амьдрал ингээд дуусч байна гэдгийг ойлгоод, эргээд харахаад олон сайхан мөрөөдөл нь биелээгүй байдаг. Тэгэхээр л тэд “хэрэв би ингээгүйсэн бол...” гэж харамсдаг юм байна. Уг нь бол эрүүл саруул байна гэдэг л хүнд хамгийн зөв сонголтоо хий боломжийг нь олгодог юм байна л даа”

“Дэндүү их хөдөлмөрлөж дээ”
Энэ үгийг би эрэгтэй өвчтөнүүдээсээ илүүтэй их сонсдог байсан. Ажил хөдөлмөрөөсөө болоод тэд хүүхдүүд нь яаж өсч том болж байгаа, амьдралынх нь нэг хэсэг болсон эхнэрээ  бага анхаарч халамжилж  байснаа хэлдэг. Эрчүүд яг л хүрдэн дотор гүйдэг хэрэм шиг дэндүү их цагийг ажил дээрээ өнгөрүүлсэн гэж харамсдаг юм билээ.

“Өөрийнхөө сэтгэл санааг илэрхийлэх зориг дутсан даа”
Олон хүн эргэн тойрныхондоо өөрийгөө, өөрийнхөө бодож байгааг, тэдэнд сайхан ханддагаа илэрхийлж чадаагүй гэдгээ хэлдэг. Үүнээсээ болоод өнөөгийнхөө байгаагаас огт өөр байх ёстойгоо ч шийдэж чадаагүй гэх нь бий.

“Нөхдөөсөө жаахан хол хөндий байж дээ”
Боломжтой цагуудыг хий дэмий өнгөрөөсөн биш атлаа хамаг цагаа ажил, гэр бүлдээ зориулаад нөхдөөсөө хол хөндий байж дээ гэж харамсах нь олонтаа. Тэдэнтэйгээ ойр дотно байдаг байж дээ гэцгээдэг. Ер нь мөнх бусыг үзэхийнхээ өмнө нөхдөө дурсан санах нь элбэг байдаг.

“Аз жаргалтай байх сонголтоо буруу хийсэн дээ”
Энэ бол хамгийн түгээмэл харуусал. Олон хүн амьдралынхаа төгсгөлд дөхөөд ирэхээр аз жаргал гэдэг чинь хувийн сонголтоос л шалтгаалдаг юм байна гэж ойлгодог бололтой. Ер амьдралын, аз жаргалын тогтсон загвар гэж байдаггүй болохоор нэгэн цагт өөрийн нь хийсэн сонголт буруу байж дээ гэж харуусдаг байх.
Броннигийн ажигласнаар хамгийн түгээмэл харууслыг тоочиход ийм. Гэхдээ амьдрал үхлийн зааг дээр хүн янз янзын л юм бодож таараа.

“Өөрийнхөө хүсч байсан тэр ажлыг олж чадаагүй дээ”
Хэдэн жил их дээд сургуульд сураад л ажил хайж эхлэхэд барагтай байгууллага туршлагагүй гээд авахгүй. Аргагүйн эрхэнд юу хамаагүй хийе гээд өөр ажилд орох. Тэгээд нэг мэдэхэд мэргэжлээсээ огт өөр ажлын хүн болсон байх нь бий. Эсвэл дээд сургуульд орохдоо хүссэн мэргэжлээсээ огт өөр ангид орсон байх. Хүн амьдралынхаа төгсгөлд хүрээд ирэхээр энэ тухай бас боддог, ярьдаг гэнэ.

Олон газраар аялж чадсангүй дээ
Одоо цагт их аялдаг, газар үздэг болсон болоод ч тэр үү, Европыг туулчих минь яалаа даа, Хятадын их цагаан хэрмийг үздэг байж гэх харуусал бас байдаг.  Магадгүй эрүүл саруул байхдаа  энэ тухай бодож, тэр үедээ “За яахав дараа болъё”  хойш тавьж байсан ч байж болох. Харамсалтай нь үүнийгээ биелүүлэхэд  нас нь, эрүүл мэнд нь садаа болоод ирэхээр эргэн санадаг, харамсдаг юм болов уу даа.

“Тэгэхэд л хайраа илчлэх байсан юм”
Өөрийнхөө хайрлаж, хүсч байсан хүнд хэлэх үгээ хэлж чадаагүйгээс амьдрал нь огт өөр замаар явсан хүмүүс үүнийгээ эргэн дурсч харамсах нь бий. Нээрээ яг л тэгэхэд хайраа илчилсэн бол, тэр л боломжийг ашигласан бол яах ч байсан юм билээ дээ.

0 Сэтгэгдэл
Uvgun shuvuunii Jav uvguniig yarij bn. S erdene mundag a yarihiin yum bhgui
yag unen, s.erdene aguu hun bishee
Зохиолынхоо нэрийг мэдэхгүй байж л хуцаад Өвгөн шувуугаа уншсан юм уу даа... Тэгчээд Агуу их энэ тэр гээд... Хүү нь Бат-Үүл биш байсан бол бусад мартагдсан мундагууд чигээ мартагдах ялангуяа энэ тэнэг сэтгүүл шиг хүмүүс бүр мартах байсан биз
yag unen, s.erdene aguu hun bishee
бүх хүмүүс амьдралдаа зарим зүйл дээр алдсандаа харамсдаг гэх юм би үхэхдээ юунд чхарамсахгүй гэж боддогшд
өнгөрсөн амьдарлаа бодох бус өнгөрсөн амидарал нь үзэгдээд өнгөрдөг гэж бурханы номонд бий шүү.
Өвгөн Шувуу. Арай дэндүү юмаа
***** harams gomd and min uunees ch dor um bolj boloh l bailaa.....bid hezee ch hanahgui yagaad gevel hunii huseld hyazgaar ugui.
Хамгийн их уншсан