Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы уул уурхайн салбарын их дээд сургуулиуд суралцаарай

"Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр"-ийн хүрээнд уул уурхай, байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллах монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих Монгол-Германы хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны алба (ГЭСА монголчуудын мэддэг нэр нь ДААД)-тай хамтран хэрэгжүүлж байна.

Хэлэлцээрийн хугацаа 2012 онд дуусгавар болж байгаа тул Германы талтай хэлэлцсэний дүнд уг хөтөлбөрийг ирэх 3 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцож, БШУЯ болон ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албаны хооронд Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг сунган 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үзэглэв.  

Уг хэлэлцээрийн хүрээнд  2013-2015 онуудад, 3 удаагийн элсэлтээр Германы уул уурхайн салбарын их дээд сургуулиудад бакалавр, магистрын сургалтанд нийт 20 хүртэлх оюутанд тэтгэлэг олгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан