Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

БНСУ-ын Засгийн газраас 2013 онд гадаадын иргэдэд олгох магистрантур, докторантурын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлагдаж, Монгол Улсаас  4 тэтгэлэг олгох болсон байна.

Сонгон шалгаруултын хугацаа:
2013.03.18-22-ны өдрүүдэд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд материал хүлээн авах
2013.03.25-27-ны өдрүүдэд материал шалгах, үнэлэх
2013.03.29-ны өдөр ярилцлаганд орох оюутнуудад утсаар мэдэгдэх
2013.04.01-5-ны өдрүүдэд шалгалтын комисс ярилцлага хийх
2013.04.01-5-ны өдрүүдэд тэтгэлэгт оюутнаар нэр дэвшиж буй оюутнуудад хариуг утсаар мэдэгдэх 

Оролцогчдод тавигдах шаардлага болон бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг Сонгон шалгаруулалтын журам (811.82 KB) -аас үзнэ үү.

Сонгон
шалгаруулалт:
1.     Бичиг баримтын үнэлгээ (100 оноо)
1.1. Сурах чадвар (60 оноо)
       - Бакалавр болон магистрын сурлагын дүн : 25 оноо
       - Хэлний чадвар (солонгос хэл, англи хэл) : 15 оноо
       - Намтар, суралцах төлөвлөгөө, багшийн тодорхойлолт зэрэгт үндэслэсэн суралцах чадамж : 20 оноо
         * Техник, технологийн салбарын суралцагчид давуу үнэлэмжтэй
1.2. Сургуулиас гадуурх олон нийтийн ажил (40 оноо)
       - Бичиг баримт бүрдүүлж бэлтгэсэн байдал (5 оноо)
         Бичиг баримтад үндэслэн өгсөн үнэлгээний дүнд сонгон шалгаруулах хүний тооноос 3.5 дахин их нэр дэвшигчийг ярилцлагад оруулна. 

2.     Ярилцлага (100 оноо)
2.1. Сурлагын ерөнхий байдал (50 оноо)
       - Суралцах чадвар (20 оноо)
       - Мэргэжлийн байдал (10 оноо)
       - Хэлний чадавхи (20 оноо)
2.2. Хувь хүний тодорхойлолт (40 оноо)
       - Хүнтэй харицах харилцаа, бусдыг манлайлах чадвар (20 оноо)
       - Орчинтойгоо зохицох чадвар (20 оноо)
2.3. Цаашид нийгэмд оруулах хувь нэмэр (10 оноо)
      Сонгон шалгаруулах хүний тооноос 1 дахин их нэр дэвшигчийг сонгоно.

Тэтгэлэгт оюутан шалгаруулах комиссын бүрэлдэхүүн (3 хүн) болон зохион байгуулалт:

Шалгалтын комиссын бүрэлдэхүүн
      - Дотоод гишүүн (ЭСЯ-ны холбогдох ажилтан) 2 хүн болон гадны гишүүн (БШУЯ-ны холбогдох ажилтан)-ээс бүрдэнэ

Шалгалтын комиссын үндсэн үйл ажиллагаа
      - Бичиг баримтыг шалгах : Дотоод гишүүн хариуцана
      - Ярилцлага хийж шалгах: Дотоод гишүүн болон гадны гишүүдээс бүрдэнэ

Холбоо барих хаяг:
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Утас : 976-11-321548
Факс : 976-11-311157
БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн

Вэб хуудас(www.niied.go.kr) [English version - Korean Government Scholarship Students - Q&A, NOTICE]
Утас:  (82-2)-3668-1357,  Факс:  (82-2)-743-4992

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан