Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хятадын Засгийн газрын тэтгэлэг 2013-2014
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард
Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны
төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд
сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг
олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2013-2014 оны
хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (17
бакалавр, 36 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн
жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор
шийдвэрлэсэн байна.Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын
иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага
1/ Бакалавр:
Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 4 ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх.
2/ Мэргэжил дээшлүүлэгч:
- Магистрант: бакалавр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 35 хүртэлх насны;
- Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 40 хүртэлх насны;
- Жирийн мэргэжил дээшлүүлэгч: мэргэжлийн дунд боловсролтой болон бакалавр зэрэгтэй, 35 хүртэлх насны;
- Дээд зэргийн мэргэжил дээшлүүлэгч: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх.
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өмнө нь хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.
Хоёр. Бүртгэл
1/ Бакалавр:
Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж байгаа сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 40 хүртэл, ЭМШУИС, ХААИС, СУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 25 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ.
БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн 2013 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 10.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дүгээр өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ:
- Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт;
- Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Шалгалтын хураамж 5000 төгрөг.
2/ Мэргэжил дээшлүүлэгч:
Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахыг хүсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дүгээр өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ:

- Ажил байдлын тодорхойлолт;
- Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;
- Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй);
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана);
- Шалгалтын хураамж 7000 төгрөг.
Гурав. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна.
1/ Бакалавр:
Бакалаврын сургалтанд хамрагдах хүмүүсээс математик, англи хэл, хятад хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Шалгалтыг 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Бичгэн шалгалтын дүн болон ярилцлагад орох хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.
Ярилцлагыг 2013 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагад орохдоо Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, харин БНХАУ-д суралцагч бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.
2/ Мэргэжил дээшлүүлэгч:
Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, ярилцлагад орох хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. Ярилцлагыг 2012 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагад орохдоо бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 4 дүгээр сарын 4-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.
Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.
Дөрөв. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулж, БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. Инженер технилоги, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, анагаах ухаан болон хятад хэлний чиглэлээр суралцах хүмүүс сонгон шалгаруулалтанд давуу эрх эдэлнэ.
Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Суралцах урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана.
Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ1/ Бакалавр:

0 Сэтгэгдэл