“Twilight” киноноос төрсөн хос болох Роберт Паттинсон, Кристен Стюарт хоёрын харилцаа ээдрээтэй байгаа гэнэ. Роберт Паттинсон төрөлх Австралидаа кинонд тоглон завгүй байгаа бол Кристен Лос Анжелост Роберт Патинссоноос сураг чимээ хүлээн суугаа гэнэ. Кристен Стюарт кино найруулагчтайгаа холбогдсоноос болж тэд өнгөрсөн зун хэсэг хугацаанд харилцаагаа тасалсан ч эргээд нийлсэн билээ. “Гэвч нэгэнт сэтгэл нь сэвтсэн учраас эргээд хамтдаа байх нь тэдний санаснаар сайхан байгаагүй” гэж Кристений ойрын эх сурвалж хэвлэлд ярьжээ. Роберт Паттинсон Австралид кинонд тоглох хугацаандаа Кристенээс бараг холбоогоо таслаад байгаа гэнэ. Кристен түүн рүү байнга залгаж, мессэж бичдэг ч Роберт ихэнх дуудлагыг нь хүлээн авдаггүй, хариу бичихээ больсон гэнэ. Кристен Роберттой уулзахаар Австрали руу хэзээ хэзээгүй нисэхэд бэлэн байгаа ч тэрээр ирэх хэрэггүй, хэн хэнд маань цаг хугацаа, орон зай хэрэгтэй гэж хэлсэн аж. Тиймээс Кристен хүлээхээс өөр замгүй болсон гэж ойрын эх сурвалж нь ярьсан байна.
Тиймдээ ч Кристен их хүлээлтийн цаг хугацааг өнгөрүүлэхийн тулд “Twilight“ кинонд хамтран тоглосон Тэйлортой хоёр ч удаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэх гэж хичээж байгаа аж.
Тэд өнгөрсөн Талархлын баяраар Австралид Роберт Паттинсоны гэрт хамтдаа очиж байсан юм.