Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Риз Витерспун хөгжмийн ертөнцөд хөл тавихаар зэхэж байна

Ердөө зургаахан сарын өмнө амаржсан жүжигчин Риз Витерспун одоо 36 настай, гурван хүүхдийн ээж болсон ч “Шаргал үст” кинонд тоглож байсан үеийн шигээ залуу, сайхан хэвээрээ гэдгээ харуулж байна. Тэрээр амаржсаныхаа дараа Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг байсан үеийнхээ бие галбирыг хадгалах гэж фитнест идэвхтэй явах болжээ. Риз Витерспун одоохондоо кино дэлгэцийн завгүй ажилдаа хараахан ороогүй байгаа ч “Walk the Line” кинонд Жуйн Картерын дүрд тоглож байсан шигээ хөгжмийн ертөнцөд хөл тавихаар төлөвлөж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж буй. Түүнд Канадын алдарт дуучин Майкл Бублетэй хамтдаа дуулах санал тавьж, тэд уран бүтээлийн бэлтгэл ажилдаад ороод байгаа ажээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан