Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн миссүүд амралтаараа


Америкийн сайхан бүсгүй Маллори Хитес Хаган болон Хавайн гоо бүсгүй Скайлер Камака нар далайн эрэгт хамтдаа амарч байгаад паппарацын дуранд өртжээ. Хоолны хатуу дэглэм барьж, үсээ сайхан засуулж, гоёлын даашинз өмссөн тайзны төрхөөрөө танил болсон мисс бүсгүйчүүд энгийн үедээ эгэл жирийн бүсгүйчүүдээс ялгарахгүй даруухан, гэсэн атлаа сайхан  хэвээрээ харагдаж байгаа биз. Америкийн миссээр тодорсон 24 настай Маллори Хаган үсээ сүлжиж, энгийн л усны хувцас өмссөн байсан бол Хавайн мисс 21 настай Скайлер түүнээс ч даруухан харагдаж байжээ. Тэд тэмцээнд бэлтгэж хоолны дэглэм барьж байсан үеэсээ хавьгүй таргалсан ч энэ энгийн байдал нь тэднийг бүр чимж байна хэмээн зургийг харсан үзэгчид үнэлжээ.  Өнгөрсөн нэгдүгээр сард Америкийн мисс болсон Маллори Хаган 2012 оны Нью-Йоркийн, 2011 оны Манхаттэний, 2010 оны Бруклины мисс юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан