Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ШОУ БОЛЛОО

Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын 60 хувь нь дүрэмт хувцас өмсдөг. Харин 30 хувь нь цагаан цамц, хар өмд юбкээр ижилсдэг бол 10 хувь нь огт дүрэмт хувцас өмсдөггүй байна. Ингэхдээ сургууль бүр дурын дүрэмт хувцасны загвар сонгож ижилсдэг. Боловсролын тухай шинэ хуулиар харин аймаг, дүүрэг бүр сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загвартай болох юм. Тиймээс нийслэлийн 190 мянган сурагчдын хувцасны загвар ямар байвал дээр вэ гэсэн санаа өгөх зорилготой дүрэмт хувцасны шоу үзүүлбэр боллоо. Шоугаар сурагчдын дүрэмт хувцасны өнөөгийн байдлыг харуулсан 33 сургуулийн дүрэмт хувцасны загварыг бага, дунд ахлах ангиудаар хувааж үзүүллээ. Мөн 33, 1, 67, 20, ирээдүй, Үйцай дунд сургуулийн сурагчид өөрсдийн зохион бүтээсэн загвараа үзүүлсэн юм.

Сурагчдын бүтээсэн загварыг хараад байхад оодон юбка охидын өмсөх дуртай хувцас байна. Багш нар нь ч гэсэн хөөрхөн байгаа биз дээ гэж дэмжиж байсан. Нэг талаас харвал хөөрхөн ч багаас нь даруу, төлөв занд сургах үүднээс өвдгөө хүрсэн урттай гэсэн стандартыг тогтоомоор юм гэхчлэн эцэг эхийн бодол хөвөрсөн.

Боловсролын тухай шинэ хуулиар аймаг, дүүргийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг тухайн орон нутгийн Боловсролын газрын дарга батлах юм. Тиймээс нийслэлийн боловсролын газраас сурагчдын дүрэмт хувцасны мастер загвар батлахын тулд загварын товчоод, дизайнеруудын дунд уралдаан зарлаад байгаа. Сурагчдын дүрэмт хувцас дээр хамгийн их хэл ам гардаг нь чанаргүй материалтай, гарын ая даадаггүй мөртлөө өндөр үнэтэй гэдэг.Тиймээс одоо шалгаруулах загвартаа гурван үндсэн шалгуур тавьж байгаа юм байна. Нэгдүгээрт хүхдүүдийн бие сэтгэхүйн онцлогт тохирсон, өөрөөр хэлбэл бага, дунд, ахлах ангийн хүүхдэд тохирсон мастер загварыг сонгоно. Мөн материалын стандартыг тавина. Энэ нь ндэлгээ даах чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан гэх. Гуравдахь нь өнгө загвар. Өнөөдрийн ханшаар бага ангийн хүүхдүүдийн форм 25-28 мянга, дунд ангийнх 35-45, ахлах ангийнх дээд тал нь 100 мянган төгрөг давсан үнэтэй дүрэмт хувцас өмсч байгаа. Шинэ загвар батлахдаа нэгдүгээрт чанар дээр анхаарна гэж байгаа ч чанарын хойноос хэт хөөцөлдөөд өндөр үнэтэй дүрэмт хувцас сонгохгүй юм байна. Ямар ч гэсэн дундаж үнэтэй байх сонголт хийхийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэллээ.

НБГ-аас мастер загварыг батлаад, дүүргүүд тэндээс өөрийн дүрэмт хувцасаа сонгох юм. Ингэхдээ мэдээж бага дунд ангиар загвар нь ялгаатай байна. Мастер загварыг баталсны дараа ч гэсэн тухайн загвар дизайны товчоодтойгоо хамтарч ажиллах юм. Учир нь үйлдвэрлэлийн явцад, Мэргэжлийн хяналт болон, загварын товчоодоор яг загварын дагуух материал, хийц мөн үү гэдгийг хянуулах юм байна.

Үүнээс өмнө Засгийн газар, яамны түвшинд энэ олон сурагчдын тэр олон дүрэмт хувцсыг хүчин чадалтай үйлдвэр юу билээ гэдгийг ярьж байгаа юм байна. Мөн үйлдвэрүүдэд зээл тусламж үзүүлбэл, сурагчдад хямд төсрөөр дүрэмт хувцас нийлүүлэх эсэхийг ч судлаж байна. Нийслэлд л гэхэд 190 мянган хүүхдийн дүрэмт хувцас хийх ажил гараад байгаа юм. Одооноос эхэлсэн ажил ирэх есдүгээр сарын 1 гэхэд бүх сурагчид дүрэмт хувцастай болсон эсэхээр дүгнэгдэх юм.

Аймаг дүүрэг нэгдсэн загвартай байх хуультай болохоор төрийн, төрийн бус сургууль гэж ялгагдахгүй. Гэхдээ лого, зангиа гэхчлэн дагалдах жижиг хэрэгслийн хувьд сургууль бүр өөр байж болох юм байна.

0 Сэтгэгдэл
LIKE
энэ асуудал маш зүйтэй асуудал боловч хэрэгжилтэнд гоц анхаарах ёстой хэдхэн том зээл авсан аж ахуйн нэгжүүдийн хөлжих баяжих хэрэгсэл биш, энд оролцох эрхтэй маш олон өрхийн болон орц хонгилд ажиллаж,амьдралаа залгуулж байгаа үйлчмн бүсгүйчүүдийн эрх ашиг байгааг эрхэмүүд анхааралдаа авна уу.
ene zurgaa yag yaaj avaad bgn be
Харин тиймээ улс даяараа бүгд нэг жигд байвал зүгээр
NOOOOOOOOOOO :(
Хамгийн их уншсан