Жастин Бибер 19 насны төрсөн өдрөө Англид маш зугаатай хийнэ хэмээн төлөвлөж байгаагаа эртнээс зарлаж байсан ч эцэстээ “Хамгийн муухай төрсөн өдөр” гэж твитердэхэд хүрчээ. Үнэхээр ч тэрээр төрсөн өдрөөрөө хоёр ч таагүй явдалтай учирчээ. Хамгийн эхнийх нь тэрээр эзгүй байх үедээ өөрийн дотны найз Лил Твистэд үнэтэй машинаа түр хэрэглүүлэхээр зөвшөөрсөн ч өнөөх нь түүнийг бөөн торгуульд унагаж орхисон байна. Тэрээр найздаа “Fisker Karma” машинаа орхисон нь буруугаар эргэж, Лил Твист түүнийг нь унаж явахдаа замын хөдөлгөөн зөрчиж, цагдаад баригджээ. Асуудал үүгээр дууссангүй. Залуу одын спорт загварын машины цонх хар теннтэй байна гэсэн шалтгаанаар 100 мянган ам.долларын торгууль төлөх ёстой болжээ.
Америкаас ийм мэдээ дуулсны дараа Жастин найзуудтайгаа Лондоны “Cirque Du Soir” клубт төрсөн өдрийн партигаа хийхээр зочилсон боловч тун удалгүй гарч иржээ. Учир нь, түүний төрсөн өдрийн хүндтэй зочид болох шинэ найз охин Элла, жүжигчин Уилл Смитийн хүү Жэйден нар насанд хүрээгүй учраас клубт орж чадаагүй байна. Жастин энэ клубын байнгын үйлчлүүлэгч боловч түүний төрсөн өдрийн зочид хууль ёсоор заасан насанд хүрээгүй учир дотогш нэвтрүүлэхээс зохион байгуулагчид нь татгалзжээ. Энэ явдалд ихэд уурссан Жастин эцэст нь байрлаж байсан зочид буудал руугаа шинэ найз охинтойгоо хамт явсан байна. Жастинтай сүүлийн хэдэн өдрийн турш хамт байгаа Элла Пейж 17 настай бол, Жастины найзуудын нэг Жэйден Смит ердөө 14-тэй юм.
Тэрээр клуб руу ороод тун удалгүй гарч ирсэн юм.
Жастины шинэ найз охин Элла
Клубт орж чадаагүй Жастины "бяцхан" найзууд
Жастин Биберийн төрсөн өдөрт барьсан найзынх нь "бэлэг" - Фискер Карма
Ж.Биберт дандаа муу үлгэр дуурайл үзүүлдэг гэх Лил Твист. Тэр хоёр 5 жил найзалж байгаа юм.
Ж.Бибер төрсөн өдрийнхөө маргааш нь зочид буудлаас найз охинтойгоо гарч ирсэн юм.