Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт болж байгаа билээ. Манай баг Канадын багтай учраа таарч ялалт байгуулсан байна.
Манай бөхчүүдээс 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуя, 63 кг-д МУГТ, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа, МУГТ 72 кг-д О.Бурмаа нар зодогложээ. Үүнээс ОУХМ Ц.Бямбасүрэн, Гавьяат тамирчин С.Батцэцэг , О.Насанбурмаа, Бурмаа нар ялалт байгуулж 4:3-ийн харьцаагаар эхний ялалтаа авсан байна.
Харин Хятадын баг Беларусыг 7:0-оо, Японы баг Энэтхэгийн багийг 5:2-ийн харьцаагаар ялалт байгуулжээ. Нөгөө хэсэгт Америкын баг Казахстаны багийг 7:0-ээр ялжээ.