Дуучин Адель өөрийн зохиож, дуулж амьдруулсан "Skyfall" дуугаараа Оскарын шагнал хүртлээ. Жеймс Бондын цувралын түүхэнд Оскарын шагнал хүртсэн тохиолдол ганц ч байхгүй ч Адель энэхүү кинонд зориулан бүтээсэн дуугаар ийнхүү АНУ-ын Кино академийн шагналыг хүртэж байна. Адель Оскарын алтан хүнийг гардан авсныхаа дараа сэтгэл хөдөлсөндөө нулимс унагаж, баяр талархлын үгээ хэлэхдээ өөрийн сүйт залуу, хүүхдийнхээ эцэг Саймонд хамгаас илүү талархаж буйгаа хэлжээ.
Женни Пэкхемийн даашинзаар гоёсон Адель энэ үдэш "Skyfall" дуугаа дуулсан юм. Энэ бол Аделийн хувьд амаржсанаас хойш анх удаа тайзнаа гарч буй тохиолдол. Тийм ч учраас маш их сандарч тэвдэж байсан гэнэ. Тэрээр Оскарын наадамд оролцохоор хэдэн сарын өмнө АНУ-д ирсэн юм.