Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох Оскарын наадам хоёрхон хоногийн дараа болох гэж байна. Ямар кино, хэн гэдэг жүжигчин Оскарын эзэн болох бол хэмээн тааж ядан байгаа энэ өдрүүдэд үе үеийн Оскарын эзэд шагналаа гардан авахдаа ямар үг хэлж байсныг судалсан байна.
Оскарын гол шагналууд болох шилдэг жүжигчин, шилдэг найруулагчийн шагналыг хүртэгсэд Оскарын алтан хүнийг гардан авсныхаа дараа үг хэлэхдээ ихэвчлэн кино академид талархлаа илэрхийлснээр үгээ эхэлдэг байна. Шагнал хүртэгсдийн 71 хувь нь үг хэлэх явцдаа нулимс унагадаг бөгөөд мэдээж ийм сэтгэл хөдлөл эмэгтэйчүүдийн дунд илүү их ажиглагддаг.
Сүүлийн 15 жилийн наадмаас Оскарт хүртсэн шилдэг эмэгтэй жүжигчдийн 75 хувь нь тайзнаа уйлсан байдаг бол цорын ганцхан найруулагч нулимс унагасан байдаг нь Стивен Спилберг “Шиндлерийн бүртгэл” киногоороо 1993 онд Оскар хүртсэн жил байв. Жил ирэх тусам шагналтнуудын хэлэх үг уртассаар байгаа бөгөөд дунджаар 40 секундээс хоёр минут хүртэл үргэлжилдэг болжээ. Оскарын шагнал хүртэгсэд тайзнаас үг хэлэхдээ хамгийн хайртай дотны, хүндтэй хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлдэг. Тэгвэл Оскарын ёслолд ингэж нэрээ дуурсгаж, хамгийн олон хүнээс талархлын үг сонссон хүн бол алдарт продюссер Харви Уэйнштейн юм. Түүнд баярлаж явдгаа онцлон хэлсэн Оскарын тайзнаас хэлсэн 12 хүн байна. Тэгвэл Бурхандаа талархъя гэж хэлсэн хүн түүнээс ч бага буюу 11 байдаг ажээ. Оскарын шагналыг эрчүүд хүртэхдээ ихэвчлэн дээш нь өндөрт өргөдөг бол эмэгтэйчүүд ихэвчлэн хоёр гараараа барьж зогсдог зуршил бий.
Найруулагч Харви Уэйнштейн /баруун гараас/