Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оскар Писториус үнэхээр найз бүсгүйгээ андуурсан гэж үү

Найз бүсгүйгээ хөнөөсөн олимпын аварга Оскар Писториусын хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл тарсаар байна. Шүүх хурлын үеэр Оскар Писториус найз бүсгүйгээ гадны дээрэмчин байна гэж андууран буудсан хэмээн мэдүүлж байгаа ч болсон явдлын нөхцөл байдалтай харьцуулан үзвэл энэ нь итгэхэд бэрх байгаа юм. Хэрэг гарсан шөнийн талаар Оскар ярихдаа тэрээр найз бүсгүйтэйгээ хамт унтаж байгаад шөнө дунд сэрээд тагтнаас сэнсээ оруулах гэж гараад орж иртэл ариун цэврийн өрөөнөөс чимээ гарсан гэнэ. Ариун цэврийн өрөөний цонх нь онгорхой байсан учир гадны хүн орж ирж хэмээн айсан тэрээр гэрлээ ч асаахаас эмээж, орныхоо хажууд хадгалдаг 9мм-ийн гар буугаа авч хаалгыг нь чиглүүлэн дөрвөн удаа буудсан гэнэ. Ингэхдээ тэрээр дээрэмчинд хандаж айлгах зорилготой хэдэн үг хэлсний зэрэгцээ найз бүсгүйдээ ч бас цагдаагийн газар руу утасд гэж орилсон хэмээн мэдүүлж буй. Тэрээр хэн нь үл мэдэгдэх хүнийг чиглүүлэн буудсаныхаа дараа өрөөндөө орж иртэл найз бүсгүй нь орондоо байхгүй байгааг мэдээд, ариун цэврийн өрөөн дэх хүн найз бүсгүй нь байжээ гэдгийг сая нэг ойлгосон гэнэ. Ингээд тэрээр цоожтой хаалгыг эвдэж ороход найз бүсгүй нь амьсгаатай төдий байж байгаад удалгүй түүний гар дээр амьсгал хураасан хэмээн болсон явдлыг тайлбарлажээ.

Гэвч гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлыг үзвэл үүнд итгэхэд эргэлзээтэй байгаа юм. Тухайлбал, Оскар Писториусын хөршүүд буун дуу гарахаас хэдэн цагийн өмнө эмэгтэй хүний тасралтгүй орилох дуу гарч байсан гэж мэдүүлж байгаагийн дээр цус болсон бейсболлын цохиур гэрээс нь олдсон юм. Оскар Писториус энэ цохиураар хаалга онгойлгосон гэж тайлбарлаж байгаа ч үүгээр тэрээр бүсгүйг зодсон ч байж магадгүй хэмээн прокурорууд үзэж байгаа. Тэгээд ч хажууд унтаж байсан найз бүсгүйгээ байгаа үгүй ч анзаарахгүй тэр бүх хэргийг шууд үйлдэнэ гэж байхгүй, тиймээс энэ бол урьдчилан төлөвлөсөн аллага. Оскар Писториус урьдаас төлөвлөсөн хэргээ ингэж тайлбарлахаар эртнээс төлөвлөсөн байжээ гэж хэрэг дээр ажиллаж буй прокурорууд үзэж байгаа юм.

Хэрэг гарсан ариун цэврийн өрөө


 "Нас барсан Рийва бүсгүй ариун цэврийн өрөөнд ороод дотроос нь түгжсэн нь ямар нэг зорилготой байсан байж таарна. Тэр түлхүүрийг л бид олж мэдэх ёстой" хэмээн прокурор мэдэгджээ. Харин олимпын аваргын өмгөөлөгч “Гэр бүлийнхээ хүмүүсийг гадны хүн байна гэж андууран буудаж хөнөөсөн ийм хэрэг өмнө нь цөөнгүй удаа гарч байсан” гэж Оскар Писториусыг хамгаалж байна.
Оскар Писториусын гэр бүл түүнийг батлан даалтад гаргахаар хичээж байгаа ч одоохондоо шүүх хурлаас түүнийг чөлөөлөх шийдвэр гаргаагүй байна.

Хэрэг гарсан гэр

Улсдаа нэртэй загвар өмсөгч байсан бүсгүйг оршуулжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Alchixsan l bn shd albaar
Хамгийн их уншсан