Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жон Леноны алуурчны гурван захидлыг 75 мянган доллараар худалдлаа


Алдарт Битлз хамтлагийн хөгжимчин Жон Леноны амийг 1980 онд хөнөөсөн алуурчин Марка Дэвид Чапмены багц захидлыг дуудлага худалдааны Moments In танхим худалдааллаа. Энэ захидлуудыг хэрэгтнийг газар дээр нь саатуулан баривчилсан цагдаагийн ажилтан Стивен Спирод бичсэн байна. Чапмен захидалдаа Спирогийн найз байхыг хүсээд, өөрийн тунхаг гэж үздэг,  Жером Сэлинжерийн “Тариан дунд алга болсон нь” номыг олж өгөхийг гуйжээ. Захидлыг дуудлага худалдаанд тавьсан Спиро  “аллага үйлдсэнээ нуух гэсэн оролдлого” гэсэн хариу өгсөн байна. д Бүх насаар  хорих ял авсан Чепмен нэг биш удаа хугацаанаас өмнө тэнсэн суллаж өгөхийг хүссэн ч хамгийн сүүлд 2012 оны наймдугаар сард энэ хүсэлтийг нь няцаасан хариу өгсөн юм. 57 настай тэрээр одоо Нью-Йорк мужийн Вэнде дэх чанга дэглэмтэй шоронд хоригдож байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан