Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр гаргүй ч хөлөөрөө онгоц жолооддог бүсгүй

Жессика Кокс бол боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг амьдралаараа баталж яваа бүсгүй. 25 настай энэ бүсгүй төрөлхийн хоёр гаргүй төрсөн ч гараар хийх бүхнийг хөлөөрөө хийж сурчээ. Тэр бүү хэл эрхтэн бүтэн хүний тэр бүр хийж чаддаггүй үйлдлүүдийг хийж, онгоц хүртэл жолооддог гэнэ. Чухам яагаад гаргүй төрсөн шалтгааныг нь анагаах ухаанаар тогтоож чадаагүй ч Жессика тахир дутуу гээд бүхнээс хойш суусангүй бусад хүүхдийн л адил сургуульд явж, боловсрол эзэмшжээ. Түүний бага байхаас ээж нь янз бүрийн тоглоом өгч тоглуулдаг байсан бөгөөд охин хөлөөрөө тэр бүхнийг ашиглаж сурчээ. Жессика долдугаар анги хүртлээ хиймэл гар зүүгээд түүнээс хойш огт зүүхгүйгээр хөлөөрөө бүхний хийдэг болсон гэнэ.
Тэрээр хөлөөрөө бичиж, компьютер ашиглаж, үсээ самнахаас эхлээд бүжиглэж, усанд сэлж, бүр гимнастик, тэквондогоор хичээллэн хар бүс авчээ.  Энэ бүхнээс хамгийн гайхамшигтай нь тэрээр “Ercoupe” хэмээх педалгүй онгоцыг жолоодож, бүр онгоц жолоодох эрхээ авчээ. Гэхдээ тэр мэдээж жирийн хүн биш учраас зургаан сар хичээллэх ёстой сургалтад гурван жил сууж сертификатаа авсан байна. 















0 Сэтгэгдэл
wow
woow
nice (y)
Хамгийн их уншсан