Герлен Чичерит хэмээх Франц эр автомашинтайгаа агаарт 360 хэм эргэх осолтой үзүүлбэрийг хоёр ч удаа амжилттай гүйцэтгэжээ.
Тэрээр “Mini Countryman” хэмээх машинаараа тусгайлан зассан тавцангаас 22 метр өндөрт үсрэхдээ нэг бүтэн эргэсэн бөгөөд газардахдаа дөрвөн дугуй дээрээ буужээ. Одоо 34 настай ралли уралдааны аварга тамирчин Г.Чичерит энэхүү эрсдэлтэй үзүүлбэрийг амжилттай хийж гүйцэтгэхийн тулд дөрвөн жилийн дасгал сургуулилт хийсэн байна. Гэвч тэрээр эхний туршилтаа хийхдээ бүтэлгүйтэж магадгүй хэмээн эмээж, үзэгчид байлгахын хүсээгүй гэнэ. Харин Альпийн нуруун дахь Францын цанын баазад болсон эхний туршилт амжилттай болсны дараа үзэгчидтэйгээр дахин нэг удаа үзүүлбэрээ хийжээ.
Машин хэрхэн эргэсний харуулах зурган дараалал