Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ташаа байсан ч 2012 онд хамгийн их дуулиан тарьсан 15 мэдээлэл


15. Сибирь дэх арслан заан

The Sun сайтад биеэрээ дүүрэн үстэй, амьд  арслан зааны дүрс бичлэг тавьсан юм. Хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан энэ амьтны зургийг Чукоткийн автономит тойрогт ажиллаж байсан нэг инженер авсан гэдэг. Нэг хэсэг нь үүнийг үнэхээр байгаа гэж бодсон бол нөгөө зарим нь хүрэн баавгай загас зуугаас явж байгаа нь энэ гэсэн.

Амазонк мөрний индианчуудын нэг тосгонд харь гаригийн хүний дүрс бичлэгийг бас авсан байдаг. Сонирхогчийн авсан тэр бичлэгт хүүхдүүдээс 30 орчим меетрийн зайд харь гаригийн хүн зогсч байгаа харагдана. Түүний дээр агаарт сонин хөх гал үзэгдэж байна. Гэхдээ үүнийг судлаачид зохиомол гээд байгаа юм.

14. Сармагчин хав хоёр

2010 оны долдугаар сарын 28-нд Хятадын Нанжин хотын хуванцар эдлэлийн үйлдвэр дэлбэрч шатах үеэр авсан гэж тарсан зураг. Сармагчин хөөрхий хавыг түймрээс аварч байгаа нь энэ гэж сурталчилсан.

Гэхдээ зураг бүр 2006 онд, тэр түймэр болохоос дөрвөн жилийн өмнө  интернетэд “хав хулгайлж байгаа сармагчин” гэсэн тайлбартай нийтлэгдэж байсан гэдэг.

13. Хар арслан

Байгаль дээр хар арслан байна гэдэг эрдэмтэд итгэхгүй байна. Хувьсал хэдийгээр явж байгаа ч арслан ийм өнгөтэй болох нь бараг л тэгтэй тэнцэх магадлалтай гэж тэд үзэж байна.

Бүүр Перс, Окавангод хар арслан байсан гэдэг ч тэр нь тас хар биш хүрэн байсан гэж бичсэн байдаг. Яахав Их британид “Хар арслан” гэсэн баар, пивоны газар олонтой тааралдана.

 Үүнээс ургуулан бодвол энэ нь зохиогчийн уран сэтгэмж график л болов уу даа.

12. А.С.Пушкины цорын ганц фото зураг

Жозеф Ньепсон гэдэг франц эр 1820-иод онд анхны фото  зураг авахаар оролдсон ч энэ нь 1830-аад онд сая бүтсэн гэдэг.  Хүн оролцуулсан анхны гэрэл зургийг 1838 онд авсан борл анхны хөрөг зургийг 1839 онд авсан гэдэг. Гэтэл А.С.Пушкин 1837 онд нас барсан байдаг. Хэрвээ Пушкин дөрвөн жилийн дараа нас барсан бол хойч үедээ гэрэл зургаа үлдээх байж. 1840 онд Алексе Греков гэдэг хүн Москвад “Уран сайхны кабинет” нээж хөрөг зураг авч эхэлжээ.

Харин энэ бол манай гаригийн хамгийн анхны фото хөрөг. Зохион бүтээгч, гэрэл зурагчин Роберт Корнелиус өөрийнхөө хөргийг 1839 онд авсан нь энэ.

11. Пандагийн шинэ төрсөн бамбарууш

Сайтуудаас хамгийн их лайк авсан энэ зургийн эзэн жаахан ташаарсан  байгаа юм. Хэргийн гол нь дөнгөж төрөөд байгаа бамбарууш бүхий л биедээ үстэй, бүр өнгөө олчихсон алаг байгаа биз дээ. Тэгэхээр энэ бол ердөө л жижигхэн чихмэл юм.

Харин пандагийн жинхэнэ бамбарууш бол анх төрөхдөө бараг нүцгэн, ердөө 100 грамм орчим жинтэй, сайндаа л 160 грамм хүрдэг ер нь хулгана шиг л юм байдаг гэнэ л дээ.


10. XYIII  зууны дунд үеийн ургийн гажигтай хүмүүсийн зураг

Гэрэл зурагчин Чарльз Айземаны авсан гэдэг энэ зурагт олон хүн итгэдэг. Циркийн рекламанд зориулж авсан энэ зургийг XYIII  зууны дунд үед авсан гэдэг ч үнэн хэрэгтээ 1870-1880-аад онд авчээ.




9. Хятадын Шиань муж дахь эртний дайчдын баримал

1947 онд Шиань мужийн нэгэн фермер худаг ухаж байгаад үүнийг олж илрүүлсэн. Энд янз бүрийн найман мянган цэрэг дайчид, морьдын баримал бий. Энэ бол хятадыг анх нэгтгэсэн Цинь Шихуан /манай эриний өмнөх 259-210 он/-ы үед хамаарна.

Зарим нь үүнийг Шихуанаас бараг 1500 гаруй жилийн хойно амьдарч байсан Чингис хааны үеийнх гэдэг ч энэ нь үнэнд нийцэхгүй юм.

8. Чернилэн нуур

Энэ нуурыг Алжирт бий гэдгийг Google-д ордог хүн төвөггүй олж мэднэ. Энэ нуурт хоёр гол цутгадаг. Нэг нь давс, төмөрлөг ихтэй бол нөгөө нь намгаас цутгана.

Эд өөр хоорондоо нийлээд чернилин өнгөтэй болдог гэсэн байдаг. Үнэн хэрэгтээ хөх цэнхэр өнгийн устай энэ нуур Алжирт биш Австралид байдаг байна.

7. Гэрэл зурагчин Мичио Хошиногийн сүүлчийн зураг

Японы нэрт гэрэл зурагчин үнэхээр 1996 онд Камчаткад явж байгаад баавгайд бариулсан  юм. Нөхөдтэйгээ хамт баавгайн тухай баримтат киноны зураг аваад явж байсан түүнийг майхандаа унтаж байхад өглөөний дөрвөн цагийн үед баавгай дайрсан гэдэг.  Тэрээр баавгайнаас зугтаж ойд орсон ч баавгай хойноос нь хөөж алжээ.

Харин түүний сүүлчийн зураг гээд байгаа энэ зургийг бүр 13 жил өнгөрсөн хойно монтажилж бүтээсэн байна. Тэгэхээр уралдаанд зориулж эвлүүлсэн  “Чиний авч болох сүүлчийн гэрэл зураг” гэсэн нэртэй энэ зураг японы гэрэл зурагчинтай ямар ч холбоогүй. Харин хэн нэгэн нь түүнийг Хошинотой холбосноор олон хүн түүнд нь итгэсэн хэрэг.

6.  Жаал хүүгийн уулзалт

Хийсвэр хагалгаагаар төрж, эмчийн гараас барьж  байгаа бяцхан хүүхдийн энэ зургийг 1999 оны долдугаар сарын 1-нд авсан гэдэг.

Зартай Life сэтгүүлийн захиалгаар гэрэл зурагчин Макс Агилер-Хеллвегийн авсан энэ зураг олон хүнд абортод хандах хандлагад нь өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл ураг эхийнхээ хэвлийд амьд байдаг гэж итгүүлсэн. Яг үнэндээ бол мэс заслын үед эх хүүхэд аль аль нь унтуулгад байдаг болохоор хөдөлж чаддаггүй байна.

5.“Титаник”-аас авсан мөсөн уул

Энэ зураг дээр үнэхээр алдарт “Титаник” хөлгийн мөргөсөн мөсөн уул харагдаж байна.

Гэхдээ энэ зургийг “Титаник”-аас аваагүй, харин хөлөг живсний дараа өглөөний 4,00 цагт тэнд очсон «RMS Carpathia» хөлгөөс авсан юм байна.

Харин энэ зураг “Титаник”-ийн мөргөсөн мөсөн уулын цорын ганц зураг биш. Өөр хөлгүүдээс авсан зураг ч бас байдаг.

4. Хүний хэмжээтэй сарьсан багваахай

Перугийн цэргийнхэн амьтад руу дайрдаг ийм аварга том сарьсан багваахай барьсан гэж шуугьсан. Үнэн хэрэгтээ байгаль дээр ийм сарьсан багваахай байх боломжгүй юм.

Гэхдээ л 45 см орчим биетэй, далавч нь 1,7 метр ийм сарьсан багваахай байна гэдэгт нэг л хэсэгтээ хүмүүс итгэсэн. Олон хүн харин итгэхгүй байгаа юм даа.

3. Мексикийн харь гаригийнхны оршуулга

Мексикийн Сонора мужийн Онавас тосгоноос холгүй газраас археологичид нөгөө “Харийнхан” кинон дээр гардаг хүмүүсийг санагдуулам араг яснууд олсон.

Зарим сайтууд бүр “Мексикт харь гаригийнхны оршуулгын газар оллоо” гэж гарчиглаад тавьсан нь ихээхэн дуулиан болсон.

Үнэн хэрэгтээ энэ нь пимас омгийн индианчуудын оршуулга байсан юм.

2. Занданшуулсан эхнэр

АНУ-ын Аризона мужид Жефф Грин гэгч талийгаач болсон эхнэр Люсигийнхээ шарилыг занданшуулж шилэн хоргонд хийгээд сэтгүүлийн ширээ болгон ашиглаж байсан гээд л зургийг нь нийтэлж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь зүгээр л уншигчдыг хуурсан жирийн л нэг “урхи” байсан нь илэрсэн.

1.    Багачуудын авсан Алмасын зураг

ОХУ-ын Кемеров мужийн Ленинск-Кузнецкийн районы хүүхдүүд зүгээр л зураг авч байтал дуранд нь цасны хүн буюу алмас орж ирээд дүрс нь гарчихсан гээд шуугьсан.

Гэтэл энэ нь ердөө л ингушийн цасан хүн гэдэг алмасын тухай дуулиан тарих гэж авсан зохиомол бичлэг байх нь тэр.

0 Сэтгэгдэл
Oligtoi yum niitleech dee
энэ хэвлэлүүд ийм л байгаа юм даа.
balai yum hiij baih yum.
zavharsan yum
hehe
ELii yuma :))
Хамгийн их уншсан