Далайн дээрэмчдийн өлгий гэх Карибын тэнгист нэгэн жигтэй арал бий гэнэ. Нэр нь Матиникийн арал гэх. 1948 оноос 10 орчим жил уг арал дээр нэгэн тайлагдашгүй ер бусын үзэгдэл гарсаар байсан юм. Юу гэвэл, уг арал дээр оршин суудаг насанд хүрсэн хүмүүс өдрөөс өдөрт өссөөр байсан юм. Тухайлбал, насанд хүрсэн эрчүүд дунджаар 190 см байсан бол эмэгтэйчүүд 174 см өндөр нуруутай болсон байна. Сонирхолтой нь гэвэл тус аралд газардсан 25 нас өнгөрч өсөлт нь зогссон гэх хүмүүс хэсэг хугацааны дараа өсөж өндөр болоод байгаагаа мэдэрдэг аж. Зарим нэг хүний таамгаар 1948 онд нисдэг таваг юм уу өөр бусад гадаад ертөнцөөс ирсэн зүйл тус арлын Бири уулын бүсэд бууж, биологийн өсөлтийг нэмэгдүүлэх нэгэн зүйлийн үл мэдэгдэх шинжтэй туяа цацруулсан гэнэ. Мөн тус Били уулын гүнд нуусан нисдэг тавагнаас туяа цацардаг ч гэх яриа бий. Гэтэл зарим эрдэмтэн дээрх яриа тайлбарт эсрэг хариулт өгдөг.