Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италийн сэтгүүл жирэмсэн Кейтийн зургийг нийтэлчихжээ


Их британийн хатан хааны ордны төлөөлөгч Италийн сэтгүүлд Кембрижийн гүнж Кейт Мидлтоны Карибын тэнгист амарч байх үеийнх нь зургийг нийтэлснийх нь төлөө гомдоллож байна. Chi сэтгүүл Кейтийг хан хүү Уильямтай Мусьтик арал дээр амарч  байхад нь хагас нүцгэн зургийг нь нийтэлсэн юм байна. Өнгөрсөн онд тус сэтгүүл бас 26 дугаар хуудсандаа Кейтийн Францад амарч байх үеийн нь хагас нүцгэн зургийг нийтэлж байсан юм. Хатан хааны ордны мэдэгдэлд ингэж хагас нүцгэн зургийг нь нийтэлсэн явдал “Хувь хүний эрхийг зөрчсөн явдал” гэсэн байна.
Харин одоогоор хатан хааны ордныхон италийн хэвлэлийн эсрэг албан ёсны гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан