Хүн төрөлхтний түүхэнд элдэв сонин зүйл, ёс заншил юу эс мундах вэ. Өгзөгтэй холбоотой 10 сонин түүхийг Facte.ru ийн нийтэлжээ.
10 дугаар байр. Эртний Грект өгзөг гэдэг тэр чигээрээ урлагийн бүтээлийн сэдэв байж. Түүнд ихэд хүндэтгэлтэй хандаж, хэн хамгийн сайхан өгзөгтэй байна, түүнийг бурхан хайрласан гэцгээдэг байсан гэнэ.
9 дүгээр байр. Эртний Перст өгзөг урлагийн тансаг бүтээл төрөх нэг шалтгаан байсан гэнэ. Хамгийн чадварлаг ваарчид бүсгүйчүүдийн өгзөгөө угаахад зориулсан чамин тансаг ваар урладаг байж.
8 дугаар байр. Эртний Римийнхэн өгзгөнд ихэд таатай хандаж, улаанаар будаад баярын бүжиг бүжицгээдэг байсан байна.
7 дугаар байр. Харин эртний Египетэд бас их хүндэтгэлтэй хандаж нөхөрт гараагүй бүсгүй нүцгэн бөгсөөрөө засч янзлаагүй чулуун дээр суухыг хориглодог байж. Өгзгөө ингэж гомдоовол тэр бүсгүй нөхөрт гарч чадахгүй гэдэг байж.
6 дугаар байр. Шотландад болохоор өгзөг нь дайсагналцах шалтгаан болно гэж үздэг. Ийм ч болохоороо банзал өмсдөг байна. Хэрэв нүцгэн бөгсөө хэн нэгэнд харуулбал насан туршийн дайсан болно гэдэг гэнэ.
5 дугаар байр. Дундад зуун болоод ирэхэд байдал өөрчлөгджээ. Харин ч жигших болж, хүний биеийн таагүй хэсэг гэдэг болсон гэнэ.
4 дүгээр байр. Харин Намибид энэ үеэр өгзгөнд зориулсан хамгийн тансаг бүтээл баримлууд туурвисан байдаг. Харамсалтай нь 1947 онд тэр бүхнийг устгаж сүйтгэсэн.
3 дугаар байр. Дундад зууны шүтлэгтнүүд биеийн энэ хэсэг гай зовлон дууддаг гэж итгэдэг, хэрэв өгзгөө шуламд харуулбал бүхнийг сүйтгэнэ хэмээн сэрэмжилдэг байсан байна.
2 дугаар байр. Дундад зууны хэрмэл дайчин-рыцариудын нэг сонин шагнал нь “Өгзөгний одон” гэж байжээ. Энэ нь бараг 150 жил хэрэглэгдсэн гэдэг.
Нэгдүгээр байр. Дундад зууны германчууд өгзөг хар салхи, байгалийн гамшгаас хамгаална гэж итгэдэг, тэгээд ч хар салхи дэгдэхээр цонхон дээрээ “өгзөг” тавьдаг байсан гэнэ. Германы иргэд цонхон дээрээ өгзөг тавьсан байхад байгалийн ямар ч гамшиг орон гэрийг нь дайрахгүй гэж итгэдэг байсан гэнэ.